Шилийн Богдод түймэр тавьсан этгээдүүдийг шалгаж байна
4-23

Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд энэ сарын 22-нд түймэр гарчээ. Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтраасан байна. 

 


Түймэрт Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ.


Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Yasan muuhai amitad we ongon ariun id shidiin hairhan mini
2019-04-24