Шри Ланк дахь халдлагатай холбогдуулж, 40 этгээдийг баривчилжээ
2019-04-23

Шри Ланкт болсон цуст алан хядах ажиллагааны үеэр амиа алдагсдын тоо 310-д хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Амиа золиослогч христийн шашинтнуудын хувьд томоохон тооцогдох "Улаан өндөгний баяр"-ын үеэр цуврал халдлага үйлдэж, христийн шашинтнууд болон гадаадын иргэдийг гол байгаа болгосон юм.

 

Халдлагаар шри ланкчуудаас гадна гадаадын 36 иргэн амиа алджээ. 

 

Өнөөдрөөс эхлэн халдлагаар амиа алдсан хохирогчдыг оршуулах ажиллагаа эхэлж, орон даяар гашуудал зарласан байна. 

 

Христийн шашин шүтдэг хохирогчдыг нэг дор оршуулж буй гэнэ. Цагдаагийнхан оршуулга болж буй газруудыг хамгаалалтад авч, халдлага гарахаас урьдчилан сэргийлж эхэлжээ.

 

Халдлагатай холбогдуулан 40 этгээдийг сэжиглэн баривчилсан байна. Баривчилгаа үргэлжиж буй бөгөөд хэрэг гарсан газруудын хяналтын камеруудыг нэг бүрчлэн шүүж, гэмт этгээдүүдийг илчлэх ажил орон даяар үргэлжиж буй гэнэ. 

 

Шри Ланкийн Засгийн газар халдлагын ард "National Thowheed Jamath" (NTJ) гэх жихади бүлэглэл бий хэмээн буруутгаж, хатуу арга хэмжээ авахаа санууллаа. 

 

Одоогоор тус бүлэглэл халдлагатай холбоотой эсэхээ мэдэгдээгүй байна. (NTJ) бүлэглэл "Исламын улс" бүлэглэлтэй нягт холбоотой ажилладаг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин