Амьдралыг илүү хялбарчлах Дижитал шилжилт
2019-04-24

Дэлхий нийтэд дижитал хэрэглээ өдрөөс өдөрт хүчээ авч цаг, минут, секунд тутамд хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхахын тулд дан ганц компани бус төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо бүрэн дижиталчлагдах шаардлага бий. Иймд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл хайх, туршлага хуваалцах зорилгоор Дижитал шилжилт арга хэмжээг Голомт банк 2 дахь жилдээ Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, Хархорум дижитал академитай хамтран  зохион байгууллаа.

 

 

 

Төр, хувийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах, Монгол Улсын дижитал шилжилт ямар түвшинд байгааг тодруулах зорилгоор анх 2017 онд зохион байгуулагдаж байсан конференциор бид хаана яваа, төр болон хувийн хэвшлийн үйлчилгээг бүрэн дижиталчлахад ямар гарц, шийдэл байгаа, хэн ямар оролцоотой байх талаар оролцогч байгууллагуудын төлөөлөгчид санал бодлоо солилцсон. Үүний үр дүнд төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний чанар, хурд сайжирч иргэдэд илүү хялбар хүртээмжтэй болсныг мөн дижитал шилжилтийг хийж байгаа байгууллагын, шийдлийн тоо эрс нэмэгдсэнийг энэ жилийн хурлын үеэр талууд онцоллоо.

 

 

 

2019 оны байдлаар Монгол Улсад 100 хүн тутамд 119 гар утас оногдож байгаа бол дэлхийн дундаж 109 байна. Харин Монголын нийт хүн амын 10 хувь нь 2009 онд интернэт хэрэглэж байсан бол 2019 онд 27 хувьд хүрч дэлхийн дундаж 55 хувь болжээ. Харилцаа холбоо, үйлчилгээ, ажил мэргэжлийн талбар хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед хувийн байгууллагуудаас гадна төрийн систем, дэд бүтэц сайжирснаар илүү өргөн хүрээнд асуудлыг шийдэх, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх боломж бүрдэх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин