Ч.Хүрэлбаатар: 2020 онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэнэ
2019-04-24

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр:

 

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Монгол Улсын 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ. 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлнэ. 

 

2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувь, инфляци 8 хувь, гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцоолж байгаа. Төсвийн алдагдлыг 2020 онд ДНБ-нд эзлэх хэмжээгээр 5 хувьтай байна гэж тооцлоо. Төсвийн зарлагыг 4 хувь болгон бууруулна. 

 

2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийтдээ 30 их наяд төгрөгийн санхүүжилттэй 40 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс 10 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 6 их наяд төгрөгийг улсын төсвөөс гаргана. Хөрөнгө оруулалтын ажлыг шинээр эхлүүлсэн ажлаа дуусгана гэсэн зарчим барьсан. 

 

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын ажлын санхүүжилтийг шинээр тусгаж өгнө.

 

Засгийн газрын өрийн байдал 2016 онд ДНБ-ний 78.8 хувь байсан 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй гэсэн бодлого баримталж байгаа хэмээв. Сангийн сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Капитал банкинд хэдий хэмжээний мөнгө байршуулсан байсан бэ?

 

-Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш огт мөнгө байршуулаагүй. Өмнө нь байршуулж байсан мөнгийг буцааж авах шаардлагыг тавьж байсан. Гэхдээ мөнгө, санхүү муу байсан учир авч чадаагүй. Сангийн яамнаас шаардаж байгаа 10 гаруй тэрбум төгрөг авсан. Капитал банкнаас авлагатай Нийгмийн даатгал зэрэг сангуудыг Сангийн яамнаас дуудаж, тодорхой удирдлага, чиглэл өгч, ажиллаж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
наад эдийн засгийн өсөлт чинь ард түмэнд ер мэдэгдэхгүй элэнцгээ хийхэв дээ
2019-04-24
Ter muzei teaatraar olsgoliin ardiig tejeehuu.ehleed ded butsee.hii.yadaj baah jorlongiu baij.honjiinhoo hereer jiildee
2019-04-24
zochin:
Цалин,хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмээчээ.Худлаа ярихаа болио 20-30 жил боллоо, хоосон тоо яриалаа, ард иргэд ядуу байна шүүдээ.
2019-04-24