Японы Элчин сайдын яамны цагийн хуваарь өөрчлөгджээ
2019-04-24

Гамшгийн иж бүрэн сургуулийн хүрээнд замын хөдөлгөөнийг зогсоож, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж буй. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яам цагийн хуваарьтай өөрчлөлт оруулсан байна. 

 

 

Тодруулбал, энэ сарын 25-ны пүрэв гаригт тус ЭСЯ 10.30 цагаас виз мэдүүлэх болон ерөнхий үйлчилгээ үзүүлж эхлэхээ мэдэгдлээ. Тиймээс үйлчлүүлэгч иргэд та бүхэн нөхцөл байдлыг ойлгон цагаа тохируулж хүрэлцэн ирэхийг хүсчээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин