Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны сууж яваа өндөр хамгаалалттай хуягт галт тэрэг ОХУ-ын газар нутагт иржээ.
Удирдагч айлчлалын багийн хүмүүсийн хамтаар өнөөдөр Владивосток хотноо хүрэлцэн ирж, ОХУ-ын албаныхантай уулзсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.
Тэрбээр төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй биечлэн уулзахаар болсон юм.
"ПУТИН-КИМ нарын анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол асуудал бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал" гэж Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдлээ.
Ким Чен Уны эцэг, Ким Чен Ир 2001 онд ОХУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Путинтэй уулзаж байсан түүхтэй.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |