"Согтуугаар жолоо барих"-ын эсрэг тэмцэгч бүсгүй таалал төгслөө
2019-04-24

Согтуугаар жолоо барихын аюулын өөрийн биеэр мэдэрсэн Жаки Сабуридо гэгч өчигдөр Гуатемалд хорт хавдраар таалал төгссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрээр 1999 онд 20 настай байхдаа дөрвөн найзынхаа хамтаар Техасын Остин хотноо болсон үдэшлэгээс тараад таксинд суусан аж. 

 

Харин тэдний сууж явсан такси нэгэн автомашинтай мөргөлдөж, хормын төдийд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Шалгалтаар хурд хэтрүүлэн, зам тээврийн осол гаргасан дээрх автомашиныг согтуу жолооч жолоодож явсан байжээ.

 

Ослоор Жаки хоёр найзаа алдахаас гадна түүний биеийн 60 хувь түлэгджээ. Тэрээр 100 гаруй удаа хагалгаанд орж, нийт эмчилгээний зардалд таван сая ам.долларыг зарцуулсан гэнэ. 

 

Аймшигт ослоор эрэмдэг болсон Жаки  “Согтуугаар жолоо барихын эсрэг” аяныг санаачилж, олон улсад уг хор хөнөөлийн талаар илтгэл, цуглаан зохион байгуулж, олонд алдаршжээ. 

 

Жаки нэгэн хэвлэлд "Хэрвээ тэр жолооч согтуугаар машинаа жолоодоогүй байсан бол би гоо сайхнаа алдаж, ийм муухай болохгүй байсан" хэмээн ярьж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
БҮГД МЭДЭЦГЭЭ:
Үнэхээр харамсалтай. Амьдрахын төлөө ямар их тэмцсэн юм бэ. 100 Гаруй хагалгаа гэдэг үнэхээр аймшигтай байна. Ар гэрийнх нь, хань ижил нь ямар их зовдогийг өөрийн биеэр мэдэрч байгаа надад үнэхээр хэцүү байна. Манайд бас ийм явдал маш их байгаа шүү дээ. ТҮЦ-нээс л юм авах гээд зогсож байсан 2 хүнийг дайрч алсан хэрэг юу болсон бэ. Бид энэ бүгдийг дор бүрнээ байнга санаж болгоомжтой байж бусад аюулыг заавал урьдчилан тооцож сурах, амьдралын дадал зуршлаа нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй байна шүү.
2019-04-25