Бразилийн Ерөнхийлөгчийн албыг 2003-2010 оны хооронд хашиж байсан Лула да Силвагийн хорих ялыг хөнгөрүүлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авч, мөнгө угаасан хэмээн буруутгаж, 12 жил 1 сарын ялаар шийтгэсэн юм.
Дээд шүүх өчигдөр экс тэргүүнд өнөөсөн ялыг хэтэрхий "хүндэдсэн" хэмээн үзэж, ялыг нь 8 жил 10 сар болгон өөрчилсөн талаар өнөөдөр албаныхан мэдэгдлээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр ирэх есдүгээр сарын эхээр Курибата хотын шоронгоос суллагдаж, үлдсэн ялаа гэртээ эдлэх боломжтой болжээ.
Тус улсын эрүүгийн хуулинд "гэмт этгээд өөрт ноогдуулсан ялынхаа 6/1 хувийг эзэлсэн тохиолдолд үлдсэн ялаа гэртээ эдлэх"-ийг зөвшөөрдөг аж.
Экс ерөнхийлөгч болон түүний хуулийн багийнхан өнөөг хүртэл дээрх ялыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж "Улс төрийн хохирогч болсон" хэмээн мэдэгдсээр ирсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |