Сургууль, цэцэрлэгийн хичээл 10.00 цагаас эхэлнэ
2019-04-24

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш үргэлжилнэ. Энэ өдөр 07.00-09.30 цагийн хооронд нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ. Энэ хүрээнд нийслэлийн замын хөдөлгөөнийг түр зогсоох юм.

 

 

Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөл оруулсан захирамжийг хотын дарга С.Амарсайхан гаргасан. Маргааш ажил 10.00 цагт эхэлж, 19.00 цагт дуусах юм. Ажлын цагийн энэ хуваарийг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд мөн мөрдөнө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин