ОХУ-д айлчилж буй Ким Чен Уны ФОТО АГШНУУД
2019-04-25

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр ОХУ-ын алс дорнодын Владивосток хотноо хүрэлцэн ирсэн юм.

 

 

Ким Чен Уныг ОХУ-ын газар нутагт хөл тавих үед тус улсын өндөр албан тушаалтнууд угтан авч, Хойд Солонгосын үндэслэгч Ким Ир Сений нэрэмжит хоёр улсын найрамдлын төв рүү дагуулан авч явжээ. Уг найрамдлын ордонд Ким Ир Сений талаарх зургийн үзэсгэлэн болон ОХУ, Хойд Солонгосын талаарх түүхэн дурсгалт бүтээлүүд хадгалагддаг юм. 

 

 

Тэрбээр 2011 онд төрийн эрхэнд гарсан ба энэ хугацаанд Хойд Солонгосын гол холбоотон, түнш ОХУ-д ганц удаа айлчлаагүй билээ.

 

 

"ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар тэрбээр уг айчлалыг хийж буй" талаар тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлсэн юм.

 

 

ПУТИН-КИМ нар өнөөдөр Алс Дорнодын Холбооны Их сургуулийн хотхонд анх удаа биечлэн уулзана. Энэхүү уулзалт ТРАМП-КИМ нарын уулзалтаас хоёр сарын дараа болж буй учир олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. 

 

 

Удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар хэлэлцэх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.

 

 

Ким Чен Уны эцэг Ким Чен Ир эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгөхөөсөө өмнө 2011 онд ОХУ-д айлчилж, ОХУ-ын экс Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж байсан юм.  

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ene zaluugaas manai hooson tolgoitnuud suraltsah heregtei ulsiinhaa tuluu ywj bhad manai ulsiin nere.r karmaagaa tomruulah um bodoj ywdag shig
2019-04-27