Хөрөнгө, орлогоо ХУДАЛ мэдүүлсэн ДОЛООН албан тушаалтан
4-25

АТГ дөрөвдүгээр сард нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

 

 

ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал: 

 

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй

  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт

  • “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр

  • Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа

  • Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр

  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар болно.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
халаач жертвтээ гарга өрөөлд сургамж өөрт нь бас
2019-05-03
АЖЛААС НЬ ШУУД ЧӨЛӨӨЛ БУСАДДАА СУРГАМЖ БОЛОГ, ЭС ТЭГВЭЭС ЭНЭ ЖИШИГ УЛАМ ӨРГӨЖИНӨ, БАРЬЦАГЧИД ИХСЭНЭ.
2019-04-25
Od:
Ymar “ oh zurhtei, buduun hoshnogo” - tonguud be. Tom tolgoitonguudaa gej ...
2019-04-25