Энгийн алхмаар ҮРЧЛЭЭГҮЙ болох АРГУУД
2019-04-25

Үрчлээг арилгах үр дүнтэй аргуудаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Өдөрт найман стикан цэвэр ус уух. Таны арьс өнгөлөг бас эрүүл байх эсэх нь ус хэр зэрэг уусантай холбоотой. Ус их уудаг хүний арьс эрүүл байдаг.

 

Алхам №2

 

 

Унтахаасаа өмнө оливын тос болон самрын тосоор арьсандаа сайтар иллэг хийх. Эдгээр тоснууд өнгөн талын үрчлээг арилгадаг.

 

Алхам №3

 


Зураг дээр өгөгдсөн бүтээгдэхүүнээр үрчлээгээ арилгаж болно. Та гадилаа нухаад бага зэргийг лимоны шүүс, тал халбага зөгийн бал болон өндөгний шар хийгээд сайтар хутгаарай. Дараа нь цэвэрлэсэн арьс дээрээ нимгэн түрхээд иллэг хий. Таны бэлдсэн маскт их хэмжээний амин дэм агуулсан учир таны арьс хормын төдийд л гэрэлтэх болно. Дараа нь арьсандаа жигд түрхээд хагас цагийн дараа хүйтэн бүлээн усаар угаагаад хэсэг хугацааны дараа өөрийнхөө арьсанд тохирсон тосоо түрхээрэй. Орой унтахдаа маск тавих нь илүү үр дүнтэй. Учир нь маск агуулагдах аминд дэм арьсны гүнд орж, таныг унтаж байхад арьсыг тань амрааж, гүн үрчлээг нь тань арилгах болон. 

 

Алхам №4

 

 

Зургийн дагуу цэгэн иллэг хийх. Эдгээр алхмууд нь таныг үрчлээгүй болгоно. Цэгэн массаж хийснээр таны арьс чангарч, нэг л хэдэхэд үрчлээгүй болно. 

 

 

Алхам №5

 

 

Хүзүүний үрчлээ арилгах хялбар арга бол эрүүгээ дээшээгээ сайтар өргөж, хүзүүнийхээ арьсыг татах явдал юм.

 

Алхам №6

 

 

Хамгийн үр дүнтэй арга бол гоо сайхны газраар үйлчлүүлэх. Энэ нь нүүрний арьсанд үүссэн хөнгөн үрчлээ, нөсөөт толбо болон идэвхгүй болсон эсүүдийг сэргээж, арьсыг улам чангаруулж, таны гялалзсан сайхан арьстай болоход тань тусална. 

 

Алхам №7

 

 

Ханборгоцой, манго, усан үзэм, улаан лооль, цэцэгт байцаа зэрэг нь арьсанд тэжээл өгдөг бөгөөд арьсыг залуужуулдаг.

 

Алхам №8

 

 

Инээмсэглэх. Аз жаргалаар өөрийгөө залуужуулах арга бий. Энэ бол хамгийн хялбар бас ямар ч мөнгө шаардлага байхгүй. Тиймээс та уур бухимдлын оронд аз жаргалыг түгээж амьдраарай. 

 

Алхам №9

 

 

Гадаа гарахдаа нүдний шил зүүж хэвших. Нүдний шил үрчлээ үүсэхээс хамгаална. Урин дулааны цагт байнга шил зүүх. Учир нь нүд орчмын арьс нимгэн, эмзэг байдаг учир үрчлээ тун амархан үүсдэг. Мөн насны онцлогтоо таарсан зовхины тос хэрэглэж занших. 

 

Алхам №10

 

 

Эрүүл агаарт гарч, тархиа амраах нь хэрэгтэй. Үрчлээ бол сэтгэл санаатай шууд холбоотой. Эрүүл биед саруул ухаан оршдог гэдгийг бүү март. Сэтгэл шаналгасан бүхнээ мартах, хэн  нэгэнд гомдсон сэтгэл, атаархал болон уур хилэнгээ мартаж, цоо шинэ нэгэн болоорой. 

 

Алхам №11

 

 

Тамхинаас татгалзах. Тамхи бол гоо сайхны дайсан билээ. Тиймээс гоо сайхан, эрүүл мэндийнхээ төлөө тамхи болон дан тамхидалтаас хол байхыг зөвлөж байна. Тамхи татдаг хүний арьсанд дээр цагаан, хар өнгийн батга байнга гарахаас гадна арьсны өнгө өөрчлөгддөг муу талтай. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин