Д.Эрдэнэбат: Засгийн газар парад хийхээ больж, эдийн засагтаа анхаар
2019-04-25

Усны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих саналыг би хүргүүлсэн. Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байдаг.

 

Үүнээс хойш ажил хангалтгүй явагдсаар ирсэн. Үүн дээр хяналт шалгалтыг дахиж хиймээр байна. Бүхэл бүтэн арилжааны банк дампуурлаа. Иргэд хохирлоо. Дээрэмдсэн үйл ажиллагаа явагдаж байна. Урьднаас зохион байгуулагдсан ажил мөн. Энэ асуудалд УИХ-аас хяналт тавих ёстой. Төрийн нууцтай холбоотой биш асуудлыг нууц болгож дарагдуулж байна. Эрдэнэсийн санд асар өндөр үнээр юм худалдан авч байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг маш өндөр үнэлсэн. Амбаарыг 50 сая төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Тиймээс Монголбанкны эрх хүлээн авагчид хяналт тавих хэрэгтэй байна хэмээв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-ЖДҮ-ийн хуулийг хэзээ хэлэлцэх вэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэсэн яаралтай хэлэлцэх асуудал биш гэсэн. Одоо ээлжит чуулганаар хэлэлцүүлмээр байна. Санаачилсан гишүүндээ байна уу, лобби багатай болохоор хойшлуулаад байна уу. 

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

 

-Энэ гурван жил халаа сэлгээний асуудал хэлэлцсээр ирлээ. Тараагаад хаясан байгууллагыг эвсэлдүүлэх, суудлын бөглөөсийг хийж томилох тал дээр яагаад оруулж ирж хэлэлцүүлэхгүй байна вэ?

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

 

-Усны тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байгаа. Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувь нь газрын доор байдаг юм байна. Үүнийхээ цэнгэг орд болох хүн ардад шууд хэрэглэх усаа хамгаалалтад аваад үлдэх санал гаргасан. Байгаль дэлхий, хүн ардын талаасаа энэ хуулийг хараасай гэж бодож байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-УИХ сүүлийн үед ач холбогдол багатай хууль хэлэлцээд байна. Эдийн засгийн ач холбогдол талаас нь харахгүй байна. "Оюутолгой"-н ажлын хэсэг болон Засгийн газар өөр өөр саналтай яваад байна. Энэ асуудал хэзээ орж ирэх вэ? Ялангуяа Оюутолгой дээр Засгийн газрын байр суурь ямар байгааг Ерөнхий сайд хэлэх болсон. Битүү хүн яаад байна. Засгийн газар сүүлийн үед жагсаал цуглаан зохион байгуулдаг парад хийдэг боллоо. Иргэдийн амьдрал хүндэрч, юмны үнэ өсөөд байна. Хэрүүл зодоон руу сэвсэн асуудлын дор эдийн засаг нурж унаад байна. Төмөр замын асуудал юу болсон бэ?

 

Ийнхүү гишүүд горимын санал хэлсний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын даргын зөвлөлөөр хуралдаж хэлэлцэх асуудлаа баталж байгаа. ЖДҮ-тэй холбоотой, Оюутолгойтой асуудал УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар орж ирээгүй. Бэлтгэл нь хангагдсан асуудлыг чуулганаар хэлэлцүүлдэг. Б.Пүрэвдорж гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах, Тавантолгойн асуудал зэргийг Эдийн засгийн байнгын хороо бэлтгэн оруулж ир" хэмээв. 

 

Ингээд Усны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслөөр гишүүд өнгөрсөн баасан гаригт асуулт тавьж, үг хэлсэн юм. Тиймээс санал хураалт явууллаа. Гишүүдийн 64:3 хувийн  саналаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ардчилсан нам:
Энэ эрдэнэ та 2 ийн хийсэн гай бүлэгтэй хүчтэй сөрөг хүчин бай гэж та хэдэд олон нийт боломж өгсөн та 2 энэ боломжийг мананг хамгаалахын тулд устгаад одоо ийм яриад сууж байгаадаа ичээ. Тийм л юм бол одоо танай зөвлөлд байгаа бүх гишүүд өөрсдөө өргөдөлөө өгөөд их хурлын гишүүнээс татгалзаад хуулийг яаж хэрэглэх нь үү хар
2019-06-14
ОБЕГ т:
Парад аа болио түймэр ээ унтраа
2019-04-26
хувхай новшийн халзан дурак:
энэ нэг төрд гай болсон тэгсэн хэрнээ хар массыг хөөрхөн хуураад улс төрөөс зайлж өгдөггүй хэдэн гай байна тэргүү эгнээнд нь энэ халзан хүүр байна монголын төрд хэрэггүй хог шаарнаасаа яаж салнааа
2019-04-25
зочин:
АН бол сүйтгэх ажил л хийсэн
2019-04-25
зочин:
Ард тзмний амьдрал сүйрээд байгаа юм байхгүы ээ! Ажил анхиа муутай арчахгүй залхуж нк л мцж амьдарч баыгаа, хѳдѳѳ гараад мал маллаж ѳгѳѳч гээд бүх талаар нь туслаад байхад очихгүй залхуураад очсон нэг нь хулгай хийгээд байдаг гэж байгаа шдээ. Ажил голоод хийхгүй дан бэлэн юм нэхсэн рэрүүлч залхуж юмнууд л муу амьдарч баыгахш дээ!
2019-04-25
зочин:
Солиор муу тэнэг халзан новш!
2019-04-25
Ард:
Энэ хүний үед /парад/ жагсаал ч хийх юмгүй Эрдэнэтийг хуваагаад, өөрөө түнтийгээд завгүй байсан юм байх аа,
2019-04-25
Оюутолгой дээр эзэн байгаа тэгээдч манайхан Эбэтэй хамтарч хийсэн болхоор өөрсдийгөө барьж өгөх юм уу
2019-04-25
ТҮЙМЭРТЭЙ БАЙНА ГЭЭД Л МЭДЭЭЛЛЭЭД БАЙХ ЮМ ОНЦГОЙГИЙНХОН ПАРАД ЖАГСААЛ СУРГУУЛЬ ХИЙГЭЭД Л НЭГ Л АРГАА ОЛОХГҮЙ БАЙНУУ ДАА
2019-04-25
hahaha chuham uneniig helj dee. Ard tumnii amidral suirch bhad l baahan tsergiin parad hiigeel buh yum sain saihan bolj bna geel yavaad bh erguu Zasgiin gazar daa
2019-04-25
зочин:
Ард тзмний амьдрал сүйрээд байгаа юм байхгүы ээ! Ажил анхиа муутай арчахгүй залхуж нк л мцж амьдарч баыгаа, хѳдѳѳ гараад мал маллаж ѳгѳѳч гээд бүх талаар нь туслаад байхад очихгүй залхуураад очсон нэг нь хулгай хийгээд байдаг гэж байгаа шдээ. Ажил голоод хийхгүй дан бэлэн юм нэхсэн рэрүүлч залхуж юмнууд л муу амьдарч баыгахш дээ!