С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах Түр хороо байгуулав
2019-04-25

Ц.Нямдорж: Та нар дуугардаггүй, Ж.Батзандан л ярьдаг

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гарах уг Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ц.Нямдорж нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

 

-Энэ хэрэгтэй холбоотой гишүүд  хувийнхаа нэр төрийг өсгөх зүйл ажиглагдаж байна. Тиймээс энэ хороо байгуулагдаж ажилдаа орох хэрэгтэй. ОУПХ-ны саналыг дагуу Тусгай хяналтын дэд хорооны ажлын хэсэг гарсан. Гэвч Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй байгаа. Тусгай хяналтын дэд хороон дээр гарсан ажлын хэсэг одоо ажлаа үргэлжлүүлэх үү?

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Энэ түр хороонд ямар нэг зүйлийг мартагдуулах асуудал байхгүй. Эрүүдсэн шүүсэн асуудал 2013 оноос эхэлсэн. 2016 оны УИХ-ын сонгууль явагдахад шийдвэрлэсэн байсан. Намайг сайд болоход асуудал дууссан байсан. Эрүүдэн шүүсэн асуудал надтай холбогдолгүй асуудал шүү. Би танай намын даргад дэлгэрэнгүй бичиг явуулсан шүү. Энэ Түр хороо зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлыг судлах юм. 

 

УИХ-ын гишүүд "би хардаж байна" гэж их ярьдаг. Би амьдралдаа энэ чуулганы индэр дээр "хардлаа" гэж ярьдаггүй. УИХ-ын гишүүн жирийн иргэн биш. Баримттай ярьдаг хүн, би. Дуугараад өгөөч гэж би зөндөө хэлсэн. Та нар дуугардаггүй. Энэ Ж.Батзандан л ярьдаг. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Тусгай хяналтын хороо өнөөдрийг хүртэл хуралдахгүй байгаа нь үнэн. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт баталгаажаагүй байгаа. Тэр ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусаагүй байгаа. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Хуульзүйн байнгын хорооноос ирсэн бичгийг Тусгай хяналтын хороонд шилжүүлсэн юм билээ. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дуусав. Ингээд Түр хороо байгуулах санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувийн саналаар Түр хороо байгуулахыг дэмжиж, батлав. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
НЯМДОРЖ гэгч төрийн хутгуур шударга дүр эсгэгчийг оруулдаг маш буруу болжээ
2019-04-26
Nyamdorj bol Mongoliin toriin gants gai shuu
2019-04-25