Олны анхаарал татсан ХЭРГҮҮДИЙН талаарх АТГ-ын тайлбар
2019-04-25

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, дөрөвдүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажил, шалгасан хэргийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Мэдээлэл дундаас олны анхаарал татсан хэргүүдийн талаар өгсөн тайлбарыг түүвэрлэн хүргэж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

ЖДҮ: УИХ-ын гурван гишүүнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна

 

ЖДҮХС-гийн зээлтэй УИХ-ын 50 орчим гишүүн нэр холбогдоод буй. Тэдний зарим нь зээл авсан, нөгөө хэсэг нь аж ахуйн нэгжид дэмжих бичиг хийж өгснөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

 

Тэднээс УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Ингэж шалгах явцад гурван гишүүнтэй холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа учраас тэдний үйлдлийг үндсэн хэргээс тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргасан байна.

 

Мөн ЖДҮХС-аас зээл олгох төслийг сонгон шалгаруулах журмыг АТГ-аас хянасан байна. Тухайн журманд төслийг сонгон шалгаруулах үндэслэлийг тодорхой болгоогүй байжээ. Өөрөөр хэлбэл ямар төслийг шаардлага хангасан, ямарыг хангаагүй гэж үзэхийг тодорхой болгоогүй байсан байна. Мэдээлэл хаалттай, тодорхойгүй ийм байдал нь албан тушаалтнууд үзэмжээрээ хандах байдлыг бий болгосон. Энэ нь цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон хэмээн АТГ үзэж байна. Тиймээс журмандаа шалгуур үндэслэлийг тодорхой тусгах саналыг хүргүүлжээ.

 

Кёкүшюзан Д.Батбаяр бусдыг залилсан

 

Бусдыг залилсан гэх гомдлын дагуу УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг АТГ-т шалгаж эхэлжээ. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах явцад залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон учраас харьяалал тогтоолгохоор прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Харин хэргийн үйлдлийн талаар мэдээлэл өгөх боломжгүйг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр хэллээ.

 

Кёкүшюзан Д.Батбаяр нарыг төсөл хэрэгжүүлэхээр БНХАУ-ын "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс их хэмжээний мөнгө авсан ч ажил хийгээгүй аж. Тиймээс тэднийг тухайн компанид 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх залилангийн хэрэгт шалгаж буй мэдээлэл бий.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АТГ өндөр албан тушаалтнуудын хэргийг хэзээ ч үнэн зөв шийдэхгүй Өөрсдөө албан тушаалтайгаа үлдэхийн тулд тэднийг барьцаалсан үнэн бололтой.
2019-04-27
Ганаа:
Батбаяр даанч сайн үйлс хийж байгаа дүр эсгээд байсан юм. Ийм юм хийчихээд яваад байж дээ
2019-04-26
Бүгдэд нь хоол өгч байгаа биз дээ?
2019-04-25
zochin:
АТГ-нхан Эрдэнэт үйлдвэр, барилгын хөгжлийн лабораторийн тоног төхөөрөмжийн, шүүх эмнэлгийн лаб-н тоног төхөөрөмжийн. Төмөр замын лаб-н тендерийн хаагуур нь өнгөрөөд бна даа. Жинхэн хахууль эдгээр байгууллагад байгаа шүү дээ.
2019-04-25
Батбаярт залилан хийхгүйгээр амьдрах арга байх юм болов уу даа
2019-04-25
zochin:
ene nefg heden umnuud odoo yu hiij amidardag um zailcval taarna umnuud
2019-04-25