ШАУИС-ийн үүдэнд Цагаан хархны хөшөөг босголоо
2019-04-25

"Шинэ Анагаах Ухаан" Их Сургуулийн үүсгэн байгуулагч эрдэмтэд болох М.Амбага (Төрийн шагналт, Гавъяат эмч, Олон Улсын Нэгдсэн Академийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор), Б.Саранцэцэг (Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор) нар монгол хүний эрүүл мэнд, эмчилгээний чиглэлээр 2000 гаруй туршилтын цагаан хархан дээр сорил туршилтын ажлыг 40 гаруй жилийн туршид явуулж олон шинэ эм бүтээсэн байна. Эдгээрээс Монгол Улсын эмийн сүлжээнд тавигдсан дархлал сэргээх үйлдэлтэй Салимон, бөөр хамгаалах үйлдэлтэй Нефромон эмүүд нь Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн байдаг.

 

 

Эрдэмтэд хүний эрүүл мэндийн төлөө шинэ эмүүдийг хийхэд хамгийн их ач тусаа өгсөн цагаан харх хэмээх туршилтын амьтныг мөнхжүүлэх юмсан гэсэн олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Шинэ Анагаах Ухаан Их сургуулийн хичээлийн төв байрны үүдэнд Цагаан хархны хөшөөг хаврын адаг шар луу сарын цагаагчин туулай өдөр хүндэтгэлтэйгээр залан босголоо.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
зөв зөв хөөрхийст
2019-04-26
7 тэрбум хүний амь амьдралын төлөө хичнээн ч харх лабораторын туршилт болдог болдоо зайлуул
2019-04-25
санаа:
Хөдөлмөрч гэр бүлийн 2 т баяр хүргье. Хүн ардынхаа эрүүл мэндэд их тус хүргэж яваа. Сайн явах нь санааных гэдгийг уйгагүй, хариу тус нэхээгүй үйлээрээ харууллаа. Сайн сайхныг хүсье
2019-04-25
Зөв юм хийжээ.:
Хөөрхий амьтан хүн төрөлхтөнд их тус хүргэсэн .
2019-04-25