Уильям ханхүү айлчлалынхаа эхэнд халдлага болсон сүм дээр очжээ
2019-04-25

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям Шинэ Зеланд улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Ханхүү айлчлалынхаа эхэнд тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардернтай уулзсан байна. Тэд халдлага болсон сүмд очиж, хохирогчдын гэр бүлтэй уулзаж эмгэнэл илэрхийлжээ. 

 

Ханхүү "Үнэхээр харамсалтай хэрэг болсон. Дахин бүү цус урсаасай хэмээн найдаж бас итгэж байна" гэж мэдэгдсэн байна. 

 

Шинэ Зеланд улсад өнгөрөгч сарын 15-нд террорист халдлага болж, 50 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд Кристчөрч хотын "Мажид Аль Нур" гэх исламын шашны сүмд нэвтэрч, улмаар мөргөл үйлдэж байсан иргэд рүү гал нээсэн юм. Халдлага үйлдсэн этгээд Австралийн иргэн байсныг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдээд түүнийг “экстремист, хэт барууны үзэлтэн, террорист” гэж тодорхойлжээ.

 

Халдлагаар амиа алдагсдын ихэнх нь Индонез, Малайзын иргэн байсан гэнэ. Тус улсын түүхэнд анх удаагаа террорист халдлага гарсан ба гурван эрэгтэй, нэг эмэгтэйг хэрэгт сэжиглэн баривчилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ерөнхий сайд нь гэж золбин эмэгтэй
2019-04-25