Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийг шүүж байна
4-25

Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Т.Лундаа, Б.Энхбаяр нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр /2019.04.25/ болж байна.

 

 

Эргэн сануулахад залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд  /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан билээ.

 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад  /2018.10.16/ хүнд гэмтлийн улмаас таалал төгссөн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ЭНЭ ХОЁРЫГ ХОРИХОД ТЭЖЭЭЖ ХООЛЛОЖ БАЙХААР ШУУД АЙМШИГТАЙ ДОГШИН МОРИНЫ СҮҮЛНЭЭС ЗҮҮГЭЭД ХОРЖИЙЛОО ГЭЭД ТАВЬЧИХААЧ.ХУЛГАЙЧУУД ОДОО ЮУ БОДОЖ ЗОГСОЖ БАЙНАА
2019-04-25