Меган Маркл: Ерөнхийлөгч Трамптай уулзах төлөвлөгөөгүй байна
2019-04-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургаадугаар сард Их Британи улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон талаар Цагаан ордон саяхан мэдэгдсэн билээ.

 

 

Тэрбээр айлчлалынхаа үеэр Британийн ханхүүтэй хуримаа хийсэн, Америк жүжигчин Меган Марклтэй уулзаж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Анхныхаа хүүхдийг өлгийдөн авахаар бэлдэж буй Сассексийн гүнгийн ахайтан Меган Цагаан ордны тэргүүнтэй уулзахгүй гэж "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Меган  "THE SUN" сэтгүүлд "Ерөнхийлөгч Трамптай уулзах төлөвлөгөөгүй байна" гэж хэлжээ. 

 

Хатан хааны гэр бүлийн ойрын эх сурвалж "Мэдээж хэрэг олон нийт Трамп, Меган нарыг уулзаасай хэмээн хүсч байгаа. Гэхдээ Меган ирэх сарын эхээр амаржих учир зургаадугаар сард ямар нэгэн уулзалт, арга хэмжээнд оролцох боломж тун бага" гэж мэдэгдэв. 

 

Меганаас мэндлэх хүүхэд Их Британи, АНУ-д мэндэлсэн анхны рояаль гэр бүлээс гаралтай хүүхэд болно. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин