Ник Жонас: Би эхнэрийнхээ инээмсэглэлд дурлаж, сэтгэлд нь татагдсан
2019-04-25

Дуучин, хөгжимчин Ник Жонас хэдхэн өдрийн өмнө "www.etonline.com" сайтад ярицлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. 

 

 

-Та бол өсвөрийн од. Олон сая шүтэн бишрэгчидтэй. Өнгөрсөн хугацаанд олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Ник нэг л өдөр хуримаа хийхээр болсон. Хуримаа хийгээд хэдэн сарыг ардаа үджээ. Хувийн амьдралынхаа талаар яриач?

 

-Аз жаргалыг жинхэнэ утгаараа мэдэрч байна. Хуримаа хийгээд хагас жил ч болоогүй байна. Яг одоо миний амьдрал тогтвортой бас жаргалтай байна. “Хуримаа хийхээр боллоо” гэхэд гэр бүлийнх минь их гайхсан. Үнэнийг хэлэхэд би ч их гайхсан.

 

-Та 26 настай. Арай эрт бус уу?

 

-Жинхэнэ хайртайгаа учирсан болохоор эрт гэж бодохгүй байна.

 

-Приянка Чопра та хоёрын хайрын романс зургаахан сар үргэлжлээд, энэ харилцаа нэг л мэдэхэд хурим болж хувирсан. Үнэхээр гайхалтай бус уу?

 

-Бидний анхны болзоо маш хөгжилтэй, зүрх сэтгэлээс хэзээ ч мартагдахааргүй гэхэд болно. Мэдэхгүй ээ түүний инээмсэглэл миний зүрхийг олон сая ширхэг хуваачихсан. Тэгээд л боллоо. Өөр зүйл ярих хэрэггүй байх. Би эхнэрийнхээ инээмсэглэлд дурлаж, сэтгэлд нь татагдсан. 

 

 

-Хуримаа маш сүр дуулиантай хийсэн шүү дээ. Хуримын ёслол Энэтхэг заншлаар болсон. Танд таалагдсан уу?

 

-Мэдээж хэрэг. Бүх зүйл шинэлэг, бүх зүйл содон бас гайхалтай байсан. Хамгийн их таалагдсан нь Энэтхэгийн үндэсний хувцас ба ёс заншил. Энэтхэг хүмүүс их найрсаг, дотон санагдсан. Анх хуримаа бусадтай адилхан хийхийг хүсч байсан ч Энэтхэгт очсоныхоо дараа энэ бодлоо толгойноосоо авч хаясан. Зүгээр л Энэтхэг ёс заншлаар хуримаа хийхийг хүссэн.

 

-Та хэллээ. Жинхэнэ хайртайгаа учирсан гэж. Тэр онцгой нэгэн жинхэн хайр гэдгийг хэрхэн мэдэх вэ?

 

Маш амархан. Зүгээр л зүрх сэтгэлээ сонс. Тэр онцгой нэгний хажууд байхдаа зүрх сэтгэлээ сайтар чагнаарай. Тэр зүгээр л хэлээд өгнө.

 

 

-Таны гэргий саяхан хэвлэлд “Өөрийгөө тун муу эзэгтэй. Ник намайг уучилдаг. Би их алдаа гаргадаг” гэж ярьсан. Та санал нэгдэх үү?

 

-Тэр минь их ичимхий. Төгс хүн гэж байдаггүй. 

 

-Түүнийг маш муу тогооч гэх юм. Энэ үнэн үү?

 

-Яг одоо дурлал намайг сохолчихоод байна. /инээв/

 

“Ах дүү Жонас” нар эргэн ирсэн. Та бүхний “Sucker” дуу хэд хэдэн дууны чартуудыг эзэгнээд амжсан. Дууныхаа клипинд та бүхэн хайртай бүсгүйчүүдээ тоглуулсан шүү дээ?

 

-Тэднийг ямар онцгой гэдгийг ойлгуулахыг хүссэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин