Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд төмөр зам барих төслийг хэлэлцэхийг дэмжив
2019-04-25

17:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг тогтоолын төслөөс Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд төмөр зам барих асуудлыг тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Төмөр замыг хэнээр бариулах вэ? Үнэгүй юм хэн ч хийхгүй. Хэрвээ цэргүүдээр бариулах гэж байгаа бол цэргүүдэд мөнгө өг гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 

 

Ингээд Тогтоолд нэмэлт оруулах төслийг дэмжих санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Д.Эрдэнэбат: ХНХ-ын сайд нь төмөр зам хариуцдаг болсон уу?

17:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Дараагаар нь Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг сайд танилцуулав.  Өмнөговь аймгийн Нарийнсухайтын сав газар жилд 800 сая орчим тонн коксжих ба эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй. ТЭЗҮ-ээр жилд 33,5 сая тонн нүүрс олборлоно гэж тогтоогдсон. Одоо тухайн нутаг дэвсгэрт таван компани нүүрсний олборлолт хийж, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нарийнсухайтаас өнгөрсөн онд 11,9 сая тонныг Шивээ хүрэнгийн боомтоор экспортолж, 300 сая ам.долларын орлого олжээ. 

 

Нарийн сухайт-Шивээхүрэнгийн төмөр зам барьсанаар нүүрсний экспортын зах зээл өргөжин, нүүрсний экспорт гурав дахин нэмэгдэнэ. Засгийн газрын хуралдаанаар Нарийн сухайт-Шивээхүрэнгийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл ажил эхлүүлэх сонирхолгүй байгаагаа Хятадын тал илэрхийлжээ. Тиймээс Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замыг 1435 мм царигтай байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулж байгаагаа хэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын дарга Д.Эрдэнэбат:

 

-Өнөөдөр эдийн засгийн чухал ач холбогдолтой төмөр зам баригдаагүй. УИХ-ын 64 дүгээр тогтоолыг хэлэлцье гэхээр өөр зүйл оруулаад ирэх юм.  Асуудлыг хулгайгаар оруулж ирж байна. Гэнэт л Нарийнсухайт-Шивээхүрэн рүү 11 км зам барихаар оруулж ирж байна. ХНХ-ын сайд нь төмөр зам хариуцдаг болсон уу. Бодлого нь хөл, толгойгүй боллоо. Аль төмөр зам нь эхлэх вэ? Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь больчихсон уу. Явж явж Нарийнсухайт-Шивээ хүрэнгийн 11 км төмөр замыг барихаар болж байна уу. Хулгайгаар асуудал оруулж ирдгээ боль. УИХ-ын 64 дүгээр тогтоолын хэрэгжилтийг цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй. Хулгайгаар оруулж ирдэгээ боль. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Засгийн газраас өнгөрсөн онд өргөн баригдсан. Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцэгдсэн асуудал. ЗТХ-ийн сайд "Бүс ба зам" олон улсын хуралд оролцож, Хятад улсад ажиллаж байгаа. 

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

 

-Энэ чиглэл олон жил яригдаж байгаа. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 12 компани ажиллаж байна. Хятад руу хэд хэдэн чиглэлд явуулахгүй бол ганц Гашуунсухайтаар явуулахаар хүндрэлтэй байна. 42 км замын асуудал яригдаж байна. 

 

Ингээд Д.Эрдэнэбат гишүүний саналаар хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй. Тиймээс төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

 

                                                 Хэмжил зүйн хуулийн төслийг хэлэлцэж байна 

16:00 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэл дутаад байна. Төрийнхөн авлига авахаа л бодоод байна:
42 км замыг тэнд үйл ажиллагаа явуулж, говийг тоосон там болгож буй компаниуд мөнгөө гаргаад барина биз. Төрөөс Барих зөвшөөрлийг л гаргаад , зохион байгуулалтын ажлыг зохицуулаад өгчих. Зардлыг нь ашигийн татвараас тооцоод явна биз
2019-04-25
dampuu tur
2019-04-25