Захаас үр зулбуулах эм авч уусан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ
2019-04-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Нарантуул худалдааны төвд хууль бусаар зарж борлуулж байсан үр зулбуулах эмийг худалдан авч хэрэглэсэн эмэгтэй цус алдаж эмнэлэгт хүргэгджээ.

 

Тодруулбал хэдхэн хоногийн өмнө 22 настай эмэгтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулах үйлчилгээтэй эмийг эмчийн жоргүйгээр дур мэдэн худалдан авч ууж хэрэглэснээс улбаалан цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Эмийг эмийн сангаас авахгүй гар дээрээс, интернетээр захиалан авах авч хэрэглэх нь өндөр эрсдэлтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна. Гэвч охид, эмэгтэйчүүд энэ мэтчилэн өөрийн амь биеийг эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй гарсаар байгаа. Өмнө нь Нарантуул худалдааны төвөөс дур мэдэн үр зулбуулах эм худалдан авч хэрэглэсэн эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ss:
Zah deerees em zarahiig horiglooch!! Emiin sanguudad antiobiotic-ees ehleed huchtei emuudiig zovhon emchiin prescription joroor zarahiig huulichlah heregtei bn!!!
2019-04-26
zochin:
ali languunii henees awsan gedgiig ni ilruulj hariutslga yrih heregteishdee.
2019-04-26
иргэн:
Эрүүл мэндийн байгууллага онцгой анхаарах ёстой. Ямар эм, хэн зарсан, хаанаас авсан гээд олон зүйлийг тодруулж муусайн охид эмэгтэйчүүдээ үхлээс аврах хэрэгтэй.
2019-04-25