Архи зарахгүй өдрийн тоог нэмээд өг, хотын дарга аа
2019-04-26

Улаанбаатар хотод явагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд гурав хоног архи зарахыг хориглосон. Хотын даргын шийдвэрээр энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахгүй байхыг захирамжилсан юм.

 

 

Гамшгийн сургуульд зориулан гаргасан энэ шийдвэр нэгэн таатай мэдээг дуулгалаа. Тэр нь архи худалдан борлуулаагүй эхний өдөр гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурсан тухай цагдаагийн байгууллагын мэдээлэл байв. Архи зараагүй энэ сарын 24-ний өдөр гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдээс 500 нэгж буюу даруй 60 хувиар буурсан үзүүлэлт аж. Энгийнээр бол архинаас болж хэн нэгэн амь насаа алдаагүй, өөр нэгэн гэмтэж бэртээгүй. Бас нэгэн гэр бүл хэрүүлгүй, хүчирхийлэлгүй амар тайван байсан гэсэн үг.

 

Тэгэхээр архи гэгч ундаа Монголын нийгэмд асар их хор хохирол учруулж байгааг эндээс бэлээхэн харж болох нь. Цагдаагийн байгууллагад ирдэг гэмт хэргийн дуудлагын ихэнх нь архинаас үүдэлтэй гээд хэлчихэж хилсдүүлсэнгүй болохгүй аж. Архи уусан нэгэн гэмт хэрэгтэн болох эсвэл эрүүл мэнд, амь насаа алдах эрсдлийн ирмэгт явдаг. Үгүй гэхэд, эд хөрөнгөөрөө хохирох, хайртай дотны хүмүүсээ гомдоох, хэзээ ч эвлэрэхгүй ан цав үүсгэх гээд архи нийгэмд, гэр бүлд асар их хар сүүдрийг дагуулдаг.

 

Тэгэхээр гэмт хэргийг бууруулж, нийгмийг эрүүл, гэр бүлийг элэг бүтэн, айдасгүй байлгах гарц нь архины хэрэглээг багасгах аж. Ингэхийн тулд архи зарахгүй, хориглосон өдрийн тоог нэмье. Сар бүрийн нэгэнд гэсэн ганцхан өдөртөө байх бус долоо хоног бүрийн багадаа хоёр өдөрт нь архи зардаггүй, түүгээр үйлчилдэггүй болъё. Долоо хоногийн тогтмол өдрүүдэд архи зарахгүй байх захирамжийг гаргаад өг, хотын дарга аа.

 

Хориг хязгаарт дургүй монголчууд ийм шийдвэрийг эсэргүүцнэ. Гэхдээ гэр бүлээ, нийгмээ, хүн амаа олон олон эрсдлээс хамгаалахын тулд ийм хязгаар тавихад буруудах зүйлгүй. Угаас ийм шийдвэр үр дүнд хүрэхийг ганцхан өдрийн статистик мэдээлэл харууллаа. Гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурсан гэдэг хангалттай үр дүн. Мэдээж, энд цагдаагийн байгууллагын оролцоо чухал. Цагдаа нар хотын даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналтыг сайн тавьж чадсан нь ийм үр дүн гарахад ихээхэн нөлөөлсөн.

 

2018 оны статистик мэдээгээр нэг монгол хүнд 3.3 литр спирт, 9.3 литр архи, 31 литр шар айраг ногдож байна. Энэ бол цөөхөн монголчууд архинд живэх хэмжээний тоо. Үүнийг багасгахын тулд импортод хязгаар тавьж, үйлдвэрчдийг хянахад ч буруудах зүйлгүй. Хаан бүрийнхээ нэрийг архины шилэнд нааж, 0.33-аас эхлээд 5 литр хүртэл нь савлаж шид шидээр нь үйлдвэрлэж, зарж борлуулан ашиг орлого олсон. Харин одоо архины үйлдвэрлэл, импортод хэмжээ хязгаар зааж, хэрэглээндээ ч хориг тавья.

 

Архины зовлонг бид хангалттай амссан, бүр хэдэн арван жилээр. Архинаас хамааралтай хэсэг бүлгийг бий болтол нь живсэн. Тэгэхээр одоо эрүүлжих арга хэмжээг авъя. Ингэхдээ архи зардаггүй, түүгээр үйлчилдэггүй хоногийн тоог л нэмье. Долоо хоногт хоёр өдөр, сардаа 4 өдөр архигүй эрүүл, саруул ухаантай байгаад үзье. Нэгэн гэр бүл айдасгүй байж, өөр нэгэн айл элэг бүтэн үлдэнэ. Аав ээж хүүгээ, охиноо алдахгүй. Хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй эрүүл мэндээрээ, эд хөрөнгөөрөө хохирохгүй. Өөр нэгэн торны цаана суухгүй. Хүүхдүүд ч эрүүл, аюулгүй орчинд өсч торнино. Ямар их эерэг үр дүн гарахыг тооцоолоод хэрэгжүүлээд үзье.

 

Архи зараагүй ганцхан хоногт гэмт хэрэг 60 хувиар буурсан. Энэ тоо нэгийг хэлж, олныг бодогдуулна аа.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Нийслэл хүү:
Сар бүрийн 2 дахь долоо хоногийн БААСАН гариг архи, согтууруулах ундаагүй.5 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн сүүлийн долоо хоногийн НЯМ гаригт автомашингүй өдөр болгоё.
2019-05-26
зочин:
Архичдыг хатуу шийтгэж , цээрлүүл!!
2019-05-01
Маш зөв санаа бна. Сарын бүрийн нэг 7 хоногийг архигүй долоо хоног болгох хэрэгтэй
2019-04-30
Зочин:
Зөв санаа бна
2019-04-28
Зочин:
Наадах чинь харин зөв санаа бна
2019-04-28
Уугаад бусдад болон нийгэмд шаарчлагдах тийм сайхан байдаг юмуу. Яг үнэндээ муугаа бусдад нялзааж биеэ ѳмѳѳрч байгаа болохоос, Ѳѳрийгѳѳ л ад үзэж хорлож бгаа юм шүү дээ. Эцэг эх чинь таныг тѳрүүлэхдээ архичин гаргана гэж гэр бүлээ тѳлѳвлѳѳгүй л байлтай. Тиймээс жоохон бодолтой, ухамсартай амьдрах хэрэгтэй. Учир нь танд үг хэлж байгаа хүмүүс ѳѳрийг чинь хайрласандаа л тэр. Сайн явах санааных, сайхан явах заяаных гэдэг дээ, бүх юм ѳѳрѳѳс тань шалтгаалах болно. Эцэст нь хэлэхэд Сайн явсан ч ѳѳрт, Муу явсан ч ѳѳрт тэгэхээр ѳѳрѳѳ л шийд.
2019-04-28
бадамгэрэл:
Зѳв санаа байна шүү. Царайнд тохирохгүй араншин, биед тохирохгүй хор хүнд хэрэгтэй л гэж хэлэхгүй байх.
2019-04-28
Yaag unen. Untuulj amraahgui tamaljiinaa gaitai arhicjid ni zugeer uuj idej chadajgui orilj hashgirad zodoldoj notsildood laitai
2019-04-28
uildveree haa , arhinii spirtiig 1% aas doosh bari , spirtgui buteegdehuuniiduug surchil uildverlehiig demj exportolj ug , teguul bolno , kbas delguur tegeel boloo
2019-04-28
Зѳв архийг одо болих цаг нь ирсэн .. арай дэндэж бн бүхэл бүтэн гэр бүлийн аав ээж эмээ ѳвѳѳ ах дүү тѳрѳл садан цугаараа бѳѳнѳѳрѳ архинд живж бн .. хараал идсэн энэ хогноос татвгалзвал Монгол улс хѳгжих амархн
2019-04-28
ЧААВААС:
ИШ МУУ АРХИЧИД МИНЬ ЯАХ БОЛЖ БАЙНА
2019-04-27
Mash zuv shiidver!!!!!!! Yynd yalanguia khuukhdyyd bayarlaj baina
2019-04-27
arhia uudag udruu hund zoduuldag ch yumuu osgoj uhdeg ch yymuuu esvel tgd hurdan uheerei
2019-04-27
Солиор архиа уунаа яануу та нарт ямра хамаа байна аа. Уусаар ч ирсэн уух ч болно.
2019-04-27
Уугаад бусдад болон нийгэмд шаарчлагдах тийм сайхан байдаг юмуу. Яг үнэндээ муугаа бусдад нялзааж биеэ ѳмѳѳрч байгаа болохоос, Ѳѳрийгѳѳ л ад үзэж хорлож бгаа юм шүү дээ. Эцэг эх чинь таныг тѳрүүлэхдээ архичин гаргана гэж гэр бүлээ тѳлѳвлѳѳгүй л байлтай. Тиймээс жоохон бодолтой, ухамсартай амьдрах хэрэгтэй. Учир нь танд үг хэлж байгаа хүмүүс ѳѳрийг чинь хайрласандаа л тэр. Сайн явах санааных, сайхан явах заяаных гэдэг дээ, бүх юм ѳѳрѳѳс тань шалтгаалах болно. Эцэст нь хэлэхэд Сайн явсан ч ѳѳрт, Муу явсан ч ѳѳрт тэгэхээр ѳѳрѳѳ л шийд.
arhia uudag udruu hund zoduuldag ch yumuu osgoj uhdeg ch yymuuu esvel tgd hurdan uheerei
Архийг хоривол шагчид олширно. Сүүлдээ бүр найруулж зарна.1990-2000 онд тийм л байсан.шалтгаан нь ажилгүйдэл.архитай тэмцэхээс ажилгүйдэлтэй тэмцээн.
2019-04-26
хх:
баар цэнгээний газруудыг шѳнийн 4 хүртэл ажиллахыг болих хэрэгтэй.
2019-04-26
Yaag unen. Untuulj amraahgui tamaljiinaa gaitai arhicjid ni zugeer uuj idej chadajgui orilj hashgirad zodoldoj notsildood laitai
ss:
hudallaa medemhiirehee boliosoo yyj idehee hvneer zaalgaad irheer bvgd t1 hvmvvs gsen vgvv
2019-04-26
Болд:
Бүүр монголчууд ямарч өөриин гэсэн ухаангүй зоминууд болсиин байхдааа архигүй өдөрииг гэж байхааар наад үйлдвэрүүдэээ бүгдиин хаачуул яасиин ...архи аа өөриин мэдэлгүй хархаарааа уугаад байдын бол.бүх дэлгүүр бүх баарын хаасан дээрee
2019-04-26
Иргэн:
Шаг цэцэглэнэ ккк
2019-04-26
Ene chigleleer uil ajillagaa yavuulj bga uilchilgeenii gazruudud uchnuun humuus ajillaj amidardag yum shu. Yumiig horih bish uhamsraaraa zuv heregledeg bhd bolno. Dandaa horih bagasgah gdg uildlee bolivol taarna
2019-04-26
Tulga:
15 udur ni zadaag 15 honogt ni horigloj bolohgui yim bolovuu ???
2019-04-26
Зочин:
Зөв санаа бна
Зочин:
Наадах чинь харин зөв санаа бна
Иргэн:
Зөв архийг амралтын өдөр баасан гаригт зарахыг хориглоёоо
2019-04-26
Mal shig mongolchuudiig gegeeruuleed ug.bolovsroltoi erdem medlegtei humuus olon baih boltugai
2019-04-26
Hrn tm:
Demjij bna
2019-04-26
сард нэг өдөрт л архи зардаг болвол яаж байна??? :)))) хи хи ... гэхдээ хэт хориод эхэлвэл нууцаар баталгаагүй есөн шидийн архи зардаг далд бизнесс цэцэглэх байх даа, мөн улсын төсөвт ордог орлого тодорхой хэмжээгээр буурна
2019-04-26
Ynen:
Sar byriin byten 7 xonogiig arhigyi 7 Xonog bolgomoor baina
2019-04-26
Зочин:
Нэмэгдэхүүний байрыг сольсон л үйлдэл бичээд байхын.
2019-04-26
Архигүй өдрийн тоог нэмбэл би лав дэмжинэ. Энэ олон залуусаа архинаас холдуулахсандаа
2019-04-26
sard 4udur zarahgui bj bolnoshde.anh dugaariin hyazgaarlaltiig yaj buhamdaj huleej avlaa.tgd zuv gdgiig oilgoson l bizde.
2019-04-26
mongol:
Naad arhiig chini zugeer tegeed horiod hayachihaj boldoggui yam olon ulsiin turshlagaar notlogdson yam shuu teneg mongolchuud l zalhuu bolohooroo iim amarhan shiideh gej oroldoh bh herev naad baidal chini urt hugatsaagaar urgeljleh yam bol bur esergeeree mash hetsuu baidald orno yamiig hiihdee sudalgaa shinjilgeetei baij hiih heregtei
2019-04-26
архи зарах бар дэлгүүрүүдийг багасгаж, амрах зугаалах, чөлөөт цагийг өнгөрөөх газруудыг ихээр цогцоор байгуул хий,
2019-04-26
Зочин:
Нэмэгдэхүүний байрыг сольсон л үйлдэл бичээд байхын.
хотын дарга мэдэж байгаа байлгүй дээ
2019-04-26
irgen:
Arhiig er ni horigloj tatvariig ni mash iheer nemeh heregtei! zovhon mongotei tansaglah durtai buleg l avch hereglej baihaar! arhigui baisnaas buh ene muu muuhai gemt hereg huchirhiilel allagatai shuud holbootoi
2019-04-26
Архинд би угаасаа дургүй. Архи гэдэг адгийн үйлдэл дагуулдаг валиар зүйл. Хол байг
2019-04-26
иргэн:
ОРЖ ИРСЭН ТАТВАРЫГ НЬ 76 ХҮН ХУВААГААД АВЧИХДАГ, ЦААШ НЬ ЯРИХ УУ ЯАХ УУ
2019-04-26
Serjee:
Хэт туйлширч болохгүй. Архиар чинь бас татвар орж ирдэг юм шүү
2019-04-26
иргэн:
ОРЖ ИРСЭН ТАТВАРЫГ НЬ 76 ХҮН ХУВААГААД АВЧИХДАГ, ЦААШ НЬ ЯРИХ УУ ЯАХ УУ