Капитал банкаар хүүхдийн мөнгөө авч байсан эцэг эхчүүдийн анхааралд
2019-04-26

Санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон хэмээн Монголбанкны ерөнхийлөгчийн энэ сарын 8-ны өдрийн шийдвэрээр Капитал банкийг татан буулгасан. Үүнтэй холбогдуулан тус банкны харилцагчдыг Хаан банк руу шилжүүлээд буй юм. Хадгаламж эзэмшигчид хадгаламжийн даатгалын хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжаа Хаан банкаар дамжуулан авч эхэлсэн.

 

Мөн хүүхдийн мөнгийг ч Хаан банк руу шилжүүлсэн байна. Капитал банкаар дамжуулан хүүхдийн мөнгөө авч байсан эцэг эхчүүд Хаан банкинд хандах боломжтой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин