ШУУРХАЙ: 100 айл орчимд хүн амины ноцтой хэрэг гарчээ


Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2019.04.26/ буудуулж нас барсан байж болзошгүй цогцос олджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчимд толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна” гэлээ.



Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ