Байдан: Трамп дахин сонгогдох нь АНУ-д хэтэрхий аюултай
2019-04-26

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засаг захиргааны үед Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жое Байдан өчигдөр ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн талаар "CNN" агентлаг уламжлав. 

 

 

Байдан Делавэр муж улсын сенатчаар 36 жил, 2009-2017 оны хооронд Дэд ерөнхийлөгчийн албыг хашсан билээ. 

 

Тэрбээр дараагийн Цагаан ордны тэргүүний төлөө өрсөлдөхийн тулд эхний ээлжинд Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулах ёстой. 

 

Өдгөө 76 настай Байдан саяхан дэмжигч нартай уулзаж байхдаа өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн бодлогыг хурцаар шүүмжилсэн ба Трамп дахин сонгогдох нь АНУ-д хэтэрхий аюултай хэмээн тодорхойлжээ.

 

Уг бичлэг саяхнаас нийгмийн сүлжээгээр тархаж эхэлсэн байна. 

 

Ардчилсан намын сунгаанд Байданаас гадна 20 сенатор нэр дэвшихээ илэрхийлжээ. Тэдний нэг бол 2016 оны намын сунгаанд Хилари Клинтонд ялагдал хүлээсэн Берни Сандерас бий. Тэрбээр "Ардчилсан нам 2020 оны сонгуульд ялалт байгуулах ганцхан боломж нь намайг намын сунгаанд ялуулах" хэмээн мэдэгдсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин