Ким Чен Унтай уулзсан уулзалтын талаар Трампт тайлагнахад бэлэн
2019-04-26

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт тун амжилттай болж өндөрлөлөө.

 

 

Өдгөө залуу удирдагч нутгийн зүг явж буй бол Ерөнхийлөгч Путин хувийн онгоцоороо Москва хотноо очсон гэнэ. Уулзалт "тун найрсаг, дотно уур амьсгал"-тай болж өндөрлөсөн болохыг хоёр тал батлав. 

 

ПУТИН-КИМ нарын уулзалтаар удирдагчид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгтэйгээр тохиролцсон байна.

 

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Путин хэвлэлийнхэнд "Шаардлагатай гэвэл уулзалтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт тайлагнах боломжтой. Мэдээж хэрэг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад АНУ-ын байр суурь тун чухал. Удирдагч Ким Чен Ун өнөөдөр ярилцсан асуудлаар Трампт тайлагнахыг хичээнгүйлэн хүссэн учир би ийнхүү мэдэгдэж байна. Хамгийн гол нь цөмийн зэвсгийн асуудлыг хэдхэн улс хэлэлцээд нэгдсэн байр сууринд хүрэхгүй. Бүгд л эрх тэгш байр суурьтай байх ёстой" гэж мэдэгджээ. 

 

ТРАМП-КИМ нар хоёр сарын өмнө Вьетнамд уулзсан ч нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй. "Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахгүй бол бид цөмийн зэвсгээ устгахгүй" гэх Ким Чен Уны байр суурь Трампыг ихэд хилэгнүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлээд буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zaaaaa:
Teneg gahai shit, uuriiiigooooo USA giiiin eronhiilogchtei adilhan gej zuuuudleeeed,ARD Tumen chin ulsgolon bn, chiii targalaaaaaaaad l stupid gahaiii
2019-04-28
Америк эрд ккк төмсөгөө мэд:
Трамп хөгшин мэддэг сайн зүйл нь наймаа үсэргэх, ашиг тооцдог худалдаачин, улс төрийн ямарч туршлагагүй нөхөр гарч ирж дэлхийн улс орнуудыг дарангуйлан захирах гээд янз бүрээр үзээд амжилт олохгүй байна, Америкийн үе өнгөрч байгааг мэдэрүүлэх хэрэгтэй байна.
2019-04-27
Америк эр:
Энэ доор комент бичсэн нохорт Америк виз огохгуй шуу. Уур уудамтай чинь виз огохгуйгээр шиидсэнииг уугээр мэдэгдэж бн
2019-04-26
Зочин:
Трамп хөгшин мэддэг сайн зүйл нь наймаа үсэргэх, ашиг тооцдог худалдаачин, улс төрийн ямарч туршлагагүй нөхөр гарч ирж дэлхийн улс орнуудыг дарангуйлан захирах гээд янз бүрээр үзээд амжилт олохгүй байна, Америкийн үе өнгөрч байгааг мэдэрүүлэх хэрэгтэй байна.
2019-04-26