Макрон "шар хантаазтан"-уудад бууж өгч, шаардлагыг нь биелүүлнэ
2019-04-26

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр татварын хэмжээг бууруулж, тэтгэвэр нэмэх болон иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулахаа амласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр эрх баригчдаа огцрохыг шаардаж буй "шар хантаазтан"-уудад хандан "Засгийн газар та бүхний шаардлагыг хүлээн авч байна. Тиймээс нэн даруй жагсаал цуглуунаа зогсоох хэрэгтэй. Хувийн хэвшлийн байгууллагын татварын хэмжээний хязгаарыг тогтоож, 5 тэрбум еврогоос хэтрүүлэхгүй. Тэтгэмжийг хэмжээг сарын 2000 еврогоор нэмэх, Засгийн газар иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэж, хамтран ажиллах, иргэдийн сонгуульд эрх тэгш оролцох бололцоог нэмэгдүүлэх болно" гэж амлажээ. 

 

Шатахууны үнэ нэмэгдснийг эсэргүүцсэн иргэд "шар хантааз"-аар жигдэрсэн иргэд 2018 оны арваннэгдүгээр сараас нийслэл Парис болон зарим томоохон хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна.

 

Ерөнхийлөгч Макрон "Парисын дарь эхийн сүм галд сүйдэж, их хэмжээний хохирол амсаад байна. Та бүхэн жагсаалаа зогсоож, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад нэгдэхийг уриалж байна" гэж хэлжээ. 

 

Жагсаал хяналтаас гарах үед Ерөнхийлөгч Макрон шатахууны үнийн нэмэгдэлд хориг тавьсан ч хилэгнэсэн жагсагчдыг тарааж чадаагүй өнөөдрийг хүрчээ.
 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
temtsegch ard tumnees suraltsii:
ingej temtsen tsagt mongol hugjinoo, ternees heden songuuliar har mass hulhiduulsaar buhel buten ue duuslaa,
2019-04-29
өөрийнхөө эрхийн төлөө тэмцдэг ард түмэн гэж ийм бдаг юм
2019-04-26
муусайн цагаачид, голдуу пост соц орны румынчууд болгар албанчууд бас бий , иргэншил олж авчихаад ингэж даварч байгаан
2019-04-26