Акихито эзэн хааны хувиар сүүлчийн арга хэмжээндээ оролцлоо
2019-04-26

Японы эзэн хаан Акихито, хатан Мичико нар өнөөдөр сүүлчийн арга хэмжээндээ оролцсон талаар "www.japantimes.co.jp" сайт мэдээллээ. 

 

 

Тэд Парламент музейд зохион байгуулагдсан байгаль орчныг хамгаалагчдад шагнал гардуулах ёслолд оролцсон аж. 

 

Хаан энэ сарын 30-ны өдөр бүх эрх мэдлээ ууган хүү, угсаа залгамжлагч ханхүү Нарүхитод шилжүүлэн өгч, албан ёсоор тэтгэвэртээ гарах юм.

 

Эзэн хаан жилийн өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас хаан ширээнээс буух хүсэлтээ гаргасан билээ.  Уг хүсэлтийг Засгийн удаан хугацааны турш хэлэлцсний эцэст хүлээн авсан юм. 

 

Хаан, хатан хоёр “MIDORI” хэмээх шагналыг ургамал судлал, байгаль орчныг хамгаалах чиглэлд амжилт гаргасан Хажимэ Кошимизү болон Масахиро Яно нарт гардуулан өгчээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг 2007 оноос эхлэн олгож эхэлсэн. 

 

Акихито нь Япон улсын 125 дахь эзэн хаан. Тэрбээр 1933 оны хоёрдугаар сард хаан Акихито нь Хирохито хаан, хатан Нагако нарын ууган хүү болж мэндэлжээ. 

 

940-1952 онуудад Гакусюин коллежид, 1952-1956 онуудад Токо хотын Гакусюин их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимд суралцжээ. 1952 оны 11-р сарын 10-нд түүнийг угсаа залгамжлах ханхүүгээр зарлаж,  Акихито 1989 онд хаан ширээнд заларсанаар “Хэйсэй” буюу “Энхтайван, зөвшилцөл” гэж тодорхойлсон шинэ эрин эхэлсэн байна.

 

Эзэн хаан дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буухын өмнө Эзэн хааны ордны гадна оролцсон сүүлийн арга хэмжээ энэ болжээ. “MIDORI” хэмээх шагналыг ургамал судлал, байгаль орчныг хамгаалах чиглэлд амжилт гаргасан хүмүүст олгодог байна.

 

Жил бүрийн тавдугаар сарын 4-нд тэмдэглэдэг ногоон байгалийн өдрийг тохиолдуулан олгодог энэхүү шагналыг 2007 оноос гардуулж эхэлжээ. Эзэн хаан, гэргийн хамтаар уг арга хэмжээнд жил бүр оролцсоор ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
SAWAAGUY NOKHOI SARAND KHUTSNA GEGCHEER YAPON KHAANTAY BAYKH UGUY NI CHAMD YAMAR KHAMAA BAYNAA? SANAA ZOWOKH YUMAA OLJ DEE , MAL
2019-04-28
Иргэн:
Чи битгий доль цохиод донгосоод бай
2019-04-27
Yun zardal:
Yugaa eliireed bnaa, yun zardal buxel buten undesten xaantai bx esex ni chinii asuudal u? Xool undnixaa munguu uuruu olooch
2019-04-27
Иргэн:
Англи, Японы энэ тэнэг , бөөн зардал болсон Эзэн хааны симтемийг ххлбал таарна
2019-04-27
Иргэн:
Чи битгий доль цохиод донгосоод бай
Yun zardal:
Yugaa eliireed bnaa, yun zardal buxel buten undesten xaantai bx esex ni chinii asuudal u? Xool undnixaa munguu uuruu olooch