МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхлэв. Үдээс хойшхи хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр байв.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар нэгдсэн байр суурь хүрэхээр тав хоногийн завсарлага авлаа. Өнөөдрийн хуваарьт орсон хэлэлцэх асуудлууд дуусгавар болсон тул чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ