Монгол охин “Дэлхийн бяцхан мисс” тэмцээний тэргүүн шагналыг хүртлээ
2019-04-26

 

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа.

 

Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн боллоо.

 

 

“Little Star of the World” шагналын эзнээр тодорсон Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг бөгөөд “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний авьяас төрөлд Орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

 

 

Бяцхан мисс Гансүхийн Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард зохиогдох Хүүхдийн соёл урлагийн их наадамд  оролцох эрхийн эзнээр давхар шагнагджээ. Бяцхан мисс охины Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцохыг зардлыг “Best Princess of the World” холбооноос 100 хувь төлнө. Энэ нь анхны тохиолдол аж.

 

“Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд шагнал, титмийг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон“Бяцхан мисс – 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титим” хүртэж байсан юм.

 

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивальд болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд “Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллага”, “Мисс Монголия” аялал жуулчлалын холбоо нарын авьяаслаг бяцхан миссүүд гурав дахь жилдээ амжилттай оролцжээ.

 

 

“Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний талаар “Little miss Mongolia” Олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э. Оюунтунгалагаас тодрууллаа.

 

Тэрбээр ““Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон авьяаслаг охид минь /2019.04.26/өнөөдөр эх орныхоо уудам талыг санагдуулсан уртын дууг дуулахаас гадна, соёлын биет ба биет бус өвийг тээн түгээгч гэдгээрээ гайхууллаа. Түүнчлэн дэлхийн сонгодог урлагийг ч Монголын ирээдүй болсон хүүхдүүд судлан суралцдаг гэдгийг бахархалтайгаар үзүүлж чадлаа.

 

Биднийг үргэлж дэмжин урам хайрлаж байсан эрхэм хүүхдүүд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид элэг нэгт Монголчууддаа хамтран ажилласан “Мисс Монголия” аялал жуулчлалын холбооны тэргүүн, мисс Б. Гантогоодоо талархсанаа илэрхийлье” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхдийг мисс энэ тэр гэж мөнгө олдог бизнесийг болиулах хэрэгтэй Оюунтунгалаг нялх хүүхдүүдээр бизнес хийдэг хүн шүү эцэг эхчүүд хүүхдээ хайрладаг л бол биеэ үнэлэх арга замд биш оюун ухааны эрдэм боловсролд шамдуулах хэрэгтэй.Мисс модель гэж нялх хүүхдээ эвдэж болохгүй.Таны хүүхдийг том болсон хойно нь хэн муугаар л бодох байх шүү үүнийг сайн бод эцэг эхчүүдээ
2021-12-18
Зочин:
Үхсэнийх нь эцэг эхийн чадвар
2021-12-17
Зочин:
хүүхэд хүүхдээрээ байх л хөөрхөн шүү юу ч мэдэхгүй хүүхдүүд мисс энэ тэр хэрэггүй бололтой шүү ОЮУНТУНГАЛАГ аа.Таны урьд урдын мисс хүүхдүүд хэнийг ч тоохгүй,ямар хүний үгийг авахгүй,эцэг эхээ ч тоохгүй,үгийг нь ч авахгүй,нэг л их худлаа инээсэн,худлаа хүндэтгэсэн хиймэл үйлдэлтэй хуурамч зан төлөв тогтож байгаа нь үнэн муухай байна шүү.Эцэг эхээ зүгээр л мөнгөний машин болгосон,гоёж гоодохын дон шүгэлсэн,асар маягтай мөнгөний шуналтай ийм л бүтээгдэхүүнийг та нийгэмд бэлдэж өгч байгаад үнэн харамсаж байна
2021-12-17
анир:
амжилт хүсэе хүүхдийг баярлуулна гэдэг хамгийн том буян их хөдөлмөрийн дүнд эдгээр амжилтанд хүрдэг байх атаархаж бгаа хүмүүс гэгээлэг байгаасай харинч мундаг хамт олонд баяр хүргэе
2019-05-02
жирийн нэгэн ээж:
Та нар энэ хүүхдүүд яаж хөлсөө урсгаж хөдөлмөрлөдгийг мэдэх үү.Юу ч мэдэхгүй байж өө хайхаа болих хэрэгтэй.Ямар ч эцэг эх үр хүүхдийнхээ амжилтаар бахархаж байдаг.Өөрсдөө хүүхдээ хөгжүүлж чадахгүй атаархаж явахаар хүүхдээ яаж хөгжүүлжх талаар бодоод үзээрэй.
2019-05-01
Зориуд:
ЗОРИУД ИНЭЭХ ГЭЭД ЯДСАН , ХҮЧЭЭР ХҮҮХДИЙГ ИНЭЭ ГЭЭД ЯРВАЙЛГАСАН
2019-04-30
Аюултай:
Аюултай шүү, хар багаас нь охин хүүхдийг олны амны бай, хар нүд унагаах муу
2019-04-30
Zochin:
Chadwargv eej aaw nar hvnii hvvhdiig eldweer heleh yumaa uursduu yuch hj ugj chadku hewtej baij bitgii olon doloon yum yaritsgaa... hvn yuga hj hvvhdee yaj hvmvvjvvleh ni ter hvmvvsiin hereg ene hvvhed tom bolood yu boloh ni uuruus ni hamaarna ta nart ogt hamaagv mgliin neriig delhiid gargaj chadjil bshdee ta nar yu hsin ...hvnd ataarhaad vhleeshde kkk ineed hvmvvs shvv
2019-04-29
Naad:
Huuhdiig ingej ebdeh ymar hereg bn aa????? Nomond surgaaaacheee EEJ Aab 2 oooo!!!!
2019-04-28
Hmmmmm:
Zabharsiiiin , tolgoid n ym hiiigeeecheee, erdemd surgaach, SHAL demiiiiiiii!!!!
2019-04-28
Irgen:
Huuhdiig bagaas ni evdej bna, iim uraldaaniig oogshuulj bolohgui
2019-04-28
bolioooo huuhdiig evdej haylaa , miss gej bie unelgchid l bdag bizdee yas yuman deeree , hariltsaani soelgui
2019-04-28
Zochin:
Boliooo yg huuheldei shig ymarch bodit yum alga... hurga teversenees busad ni bugd hiimel!!!
2019-04-27
zochin:
Hvvhdiiig hvvhdeer ni l bailguul . Muuhai budaad yg chorgor shig bolgochihiin .
2019-04-26
Zochin:
Yamar sonin hachin tsaraitai yum be muuhai tsaraitai yun
2019-04-26
дээл өмсөөд гүйж байгаа нь л хөөрхөн байна бусдаар хүүхдийг хүүхэд биш болгож хүүхэд насы нь хулгайлах нүгэл шүү
2019-04-26
Ямар хэрэг байна:
дэмий эд
2019-04-26
Царай бол инээмсэглэсэн царай биш бгаа биздээ,.нэг юмнаас сэжиглэж ярвайсан ч юм шиг эсвэл айсан ч юм шиг царай,,.
2019-04-26
Хүүхэд л болсон хойно хөөрхөн бна баяр хүргье, хүүхдийг хүчээр инээлгэх гээд ярвайж ярзайсан татвалзаж татганасан ч юм шиг нээх сонин царайтай болгоцон байхий, ямар муу зурагчин бэ
2019-04-26
зочин:
Энэ нэг хүүхэн бөөн залилан хийгээд бараг шоронд орох гэж байсан.Одоо хүүхдүүдээр залилангаа үргэлжрүүлээд явах юмаа.
2019-04-26