Улаанбаатарт 16 хэм дулаан байна
2019-04-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, дулаахан байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин