Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2019-04-28

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи шуургатай, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин