Орос бүсгүйг тагнуулын хэргээр баривчилсан нь ШУДАРГА БУС
2019-04-28

АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын иргэн Мария Бутина гэх бүсгүйг тагнуулын хэрэгт буруутган, баривчилсан билээ.

 

 

Баривчилгааныхаа талаар тус яам “Мария Бутина нь ОХУ-ын Төв банканд хожим өндөр албан тушаал хаших болсон ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн тайлбар хийсэн юм. Мөн Мария Бутинагийн холбоотой гэх эрхмийг 2018 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Сангийн яам хар жагсаалтандаа багтаасан байна. Бутинатай холбоотой гэх эрхэм ОХУ-ын Төв банкны дэд захирал Александр Торшин болох нь ил болжээ.

 

Бутина  жил орчим АНУ-д хоригдож буй бөгөөд өөрийгөө "гэм буруугүй" хэмээн мэдэгдсээр байна. 

 

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр анх удаагаа АНУ-д баривчлагдаад буй Бутинагийн талаар ам нээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбээр "Мария Бутинаг баривчилж, хорьсон нь шударга бус явдал, шударга ёсыг гутаан доромжилсон хэрэг" гэж мэдэгдэж, нэн даруй иргэнийг суллахыг шаардсан байна.

 

Мария Бутинад 15 жилийн хорих ял оноож магадгүй гэж албаныхан энэ оны эхээр мэдэгдээд буй юм.  Тагнуулын ажиллагаа эрхэлсэн хэргээр 10 жил, гэмт хэргийн сэдэлтэй үгсэн хуйвалдаанд оролцсон хэргээр 5 жилийн ял Колумбийн тойргийн прокурор төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин