Э.Эрдэнэжамъян: Улаанбаатар барилгын төлөө биш хүний, залуусын хот байх ёстой
2019-04-28

 

“Дэвших боломж” сэдэвт хэлэлцүүлэг Корпорейт зочид буудалд боллоо. Залууст төлөвших, бие даах, мэргэжлээ зөв сонгох чиглэлд улстөрчид, бизнесмэнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч Э.Эрдэнэжамъян “Дэлхийн улс орныг ДНБ, өрсөлдөх чадвар, аз жаргалын индеск зэрэг янз бүрийн чиглэлээр үнэлж дүгнэдэг. Дани, Норвеги зэрэг орон аз жаргалын индексээрээ тэргүүлсээр ирсэн. Тэнд ажлын цаг 16:00 цагт дуусч, тардаг. Учир нь хүн аз жаргалтай амьдралын тулд гэр бүлдээ цаг зарцуулах ёстой гэж үздэг байна. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарт аз жаргалын индекс ямар байна вэ? Залуус яаж хөгжиж байна вэ?

 

Мэдээлэл технологийн энэ эрин зуунд дэлхий ертөнц асар хурдтай хөгжиж байгаа. Тиймээс монголчууд бид хэрхэн мөр зэрэгцэх вэ. Дани, Герман зэрэг европын оронд Засгийн газраас нь залуусаа бодлогоор дэмжиж хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь залуусаа боловсруулж, хөгжүүлж байгаа төрийн бодлого. Улс хөгжье гэж бодож байвал залуучууддаа хөрөнгө оруулалт хийж, өсч, хөгжих бололцоог хангах ёстой. Тэр ч утгаараа залуучууддаа асар их  хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс ч их, дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг төрөөс даадаг. Тэр байтугай гадаадын оюутнууд сургуульд нь тэнцвэл тэр улсын төр даадаг. Гэтэл өнөөдөр манайд сурч, боловсрох гэвэл төлбөрөө өөрсдөө төлөх ёстой байдаг. Төр, засаг залуучуудаа хэрхэн харж байна вэ. Монголчууд хөгжлийнхөө чиг баримжааг сайн олж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд барилга байшин маш их барьж, машин тэрэг ч ихэслээ. Гэтэл залуучуудын хөгжилд зориулсан зүйл хийгдсэнгүй. Жишээ нь, Сингапурт Скаутын байгууллага нь залуустаа сурч, боловсроход зориулж байрж, орон зай  үнэ төлбөргүй гаргаж өгдөг. Манай нэг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бизнесмен түрээсийн байр хайгаад олоогүй. Хүүхдүүд шуугилдаад байна, олон янзын хүүхдүүд оруулахгүй гээд түрээслэх байр олдоггүй байна.

 

Өнөөдөр бид их, дээд сургуулийн төлбөрөө аав, ээж, эмээ өвөөгөөрөө даалгаад, Солонгос, японд боолын ажилтан бэлтгэдэг улс юм уу. Сайн сайхан амьдаръя гэвэл залуучууддаа хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй. Залуус ирээдүйд улсаа хөгжүүлэхийн төлөө эрүүл, боловсролтой, том зорилготой байж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй” гэдгийг илтгэлдээ дурдлаа.  Энэ үеэр Монголын скаутын холбооны Ерөнхийлөгч, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянгаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-Залуучуудын хөгжилд төр, засгийн дэмжлэг муу гэж байна. Тэгвэл залуус төрийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

 

-Муу байгаа биш огт байхгүй байна. Залуучуудыг харж байгаа өнцгөө өөрчил. Залуучуудыг халамж авдаг, автобусны тасалбар даалгадаг, сургалтын төлбөр төлдөг бизнесийн зах зээл гэж хараад байна. Одоо хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Ирээдүйд танай компанийг, улс орныг авч явдаг хүмүүс гэж харах хэрэгтэй. Өв тэгш Монгол хүн хэрэгтэй. Аль нэг талаараа сул дорой хүн сайн мэргэжилтэн болж чаддаггүй. Тийм учраас наад зах нь залууст зориулан орон зайг нэмэгдүүлмээр байна. Өнөөдөр баарнаас өөр газар залуусыг нээлттэй оруулахгүй байна. Сургууль, цэцэрлэг үүдээ түгжсэн, номын сан хаалттай. Хуучин бидний үед орцонд суудаг байсан. Байрны орц ч жижүүртэй болчихоод суулгахгүй байгаа. Залуус хаана уулзаж, цуглаж, бие биенээ урамшуулах вэ?.

 

-Та скаутын холбоонд 1993 оноос хойш явж ирсэн гэж байна. Нийгэм, цаг үеэ дагаад энэ хооронд залууст ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ?

 

-Нүдэн дээр л өөрчлөлт явагдаж байна. 1996 оных, 1999 оныхоос ондоо. 2005 оны хүүхдүүдээс 2015 оны хүүхдүүд бүүр ондоо. Монголын хүүхэд, залуус илүү нээлттэй, хариуцлагатай, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай болж байгаа.

 

Сэтгэл эмзэглүүлсэн асуудал Улаанбаатар хотод байна. Яагаад гэвэл хүүхдүүдийн таргалалт нэмэгдсэн. Хөдөлгөөний эвсэл муудаж, өөртөө итгэх зориг нь багасч байна. Эр зоригийн боловсрол гэж асар том боловсрол байна. Эр зоригийн боловсрол гэдэг нь шийдвэр гаргах, гаргасан шийдвэртээ тууштай байх асуудал. Хүнийг зоригтой бай гэснээр зоригтой болдоггүй. Хүүхэд бие бялдрын хувьд эрүүл, гүйдэг, тоглодог, ноцолддог байх ёстой. Харамсалтай нь Улаанбаатарт хүүхдүүд гүйх харайх, нөхцөл бүрдээгүй учир таргалж байна. Биеийн тамирын зааландаа багтдаггүй учраас спортын хичээлдээ суух нь суу, байх нь бай гэдэг хандлагатай болсон байна. Хүүхдүүд гадаа тоглох талбайгүй байна. Энэ бол монголын нэгэн үеийн залуучуудад учруулж байгаа гэмт хэрэг шахуу зүйлийг Улаанбаатарын өмнөх үеийн удирдлагууд хийсэн байна. Өнөөгийн удирдлагууд энэ зүйлийг засч залруулахын оронд хөл бөмбөгийн талбайг нурааж барилга барина гэж шийдэж байна.

 

Хүүхдүүдээ өсөн торниж, тоглож наадах орчинг бүрдүүлэхгүй бол ирээдүйн 20 жилд манай Монгол Улсын иргэд зоригтой байх уу, хулчгар болох уу, бизнес эрхлэх өрсөлдөх чадвартай байх уу гэдэг асуудал үүсэх нь тодорхой юм.  Өнөөдөр дэлхийн  хөгжсөн том хотууд машиныг цөөлөх арга хэмжээ авч, хүн алхдаг, суудаг хот болгон өөрчилж байна. Гэтэл манай улсад байдал ямар байна. Улам л олон байшин барилга барьж, хүн алхаж явахын аргагүй шамбааралдсан муухай хот бий болгож байна. Товчхондоо хүний төлөө биш сэтгэлээр бүх зүйлийг төлөвлөж байна.

 

Герман, Дани зэрэг манайхаас бусад улсууд улсуудад зүлгэн дээр хашилт байдаггүй. Яагаад гэвэл зүлгэн дээр хүн суулгах гээд байгаа. Гэтэл манайд зүлэг, ногоогоо хашдаг. Хүний төлөө юм хийхгүй, хүнээс зүлгийг, газрыг харамлаж байна. Бүх зүйлийг хүний төлөө хийх ёстой.  Нийслэлд хүүхдийн зусланг зарсан, хүүхдийн номын сан банк болсон, хүүхдийн тоглоомын талбай машины зогсоол болсон.

 

Хүүхдээсээ болоод түгжрээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Баянхошууны хүүхдүүд нэгдүгээр хороололд, нэгдүгээр хорооллын хүүхдүүд нэгдүгээр сургууль руу, нэгдүгээр сургуулийн орчмын хүүхдүүд Зайсангийн, Зайсангийн хүүхдүүд Яармагт сурч байгаа учир зөөгдөж байгаа. Энэ нь хүн бүрийг илүү цагаар ажиллуулж, түгжрэлд оруулж байна. Дээр нь хүүхдүүд хамт олонгүй болж байна. Ангийнхаа хүүхдүүдтэй, байрны хүүхдүүдтэй найзлахгүй, аав ээжтэйгээ найзалдаг бүхэл бүтэн үеийг бэлдээд байна. Хүүхдүүдийг зөвхөн тоо бод гэж байна. Яагаад спорт урлагийн боловсрол олгоогүй юм. Улаанбаатар хот барилгын төлөө биш хүний, хүүхдийн төлөө хот байх ёстой. Тэр утгаараа хүүхдийн асуудал хүний, улс орны асуудал юм.

 

-Скаутын холбоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Скаутын холбооны үндсэн гол зорилго нь бие даах чадвартай, улс орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй иргэн хүнийг төлөвшүүлэхэд оршиж байна. Скаутын холбооны 100 жил туршигдсан үндсэн арга байдаг. Энэ аргуудаа хэрэгжүүлж ажиллаж байна. Манай гишүүдийн тоо 8000-10000 хооронд байдаг. Зуны төвлөрсөн арга хэмжээ “Жембори”  дөрвөн жилд нэг удаа явагддаг. Энэ жил “Жембори” “Ровермүүт” хоёр арга хэмжээ давхцаж байна. Ровермүүт нь 18-25 насны залуучууд оролцдог. Бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн насны онцлог, хүсэлт тэмүүлэл өөр өөр. Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч паркт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. Харамсалтай нь нийслэлийн зүгээс паркт барилга байшин барьж, зүлэг ногоог эвдлэх шийдвэр гаргасан учир Найрамдал зусланд зохион байгуулах байх даа.

 

-Нийслэлийн МАХН-ын даргын тухайд залууст чиглэсэн ямар бодлого хэрэгтэй гэж үзэж байна вэ?

 

-Өмнөх нийгмийг тэр үеийн залуус бүтээсэн. Социалзмын үед хүүхдүүд тоглох талбайтай, пионертой, эвлэлтэй. Тухайн нийгэмд зохицсон байлаа. Өнгөрч байгаа 30 жилийг ч тэр үеийн Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын залуучууд хийсэн, гэхдээ чадсангүй. Одоо улс орны хөгжлийг өнөө үеийн залуучуудын нуруун дээр тавих хэрэгтэй. Тийм учраас одоо МАХН залуучуудыг уриалан дуудаж байна. Сайхан ирээдүй бүтээе, үр хүүхдээ бодъё, өөр улс орнуудтай өрсөлдөх хэмжээний сэтгэлт зүтгэлтэй, улс орноо өөрөөр хөгжүүлэе гэсэн бодолтой, дэвшилтэт үзэлтэй залуучуудыг намдаа дуудаж, хамтарч ажиллая гэж байгаа. Манай намд хөрөнгө мөнгө байхгүй, гэхдээ тодорхой бодол, бодлого байгаа. Бид ганц Улаанбаатар хотод шавах хэрэггүй. Өөр хотууд барих хэрэгтэй. Хамгийн түрүүнд залуусаа бүгдээрээ нэгдье. Та нарын дуу хоолой, багаж зэвсэг, орон зай болъё гэж бодож байгаа.

 

-Цаг үетэй холбоотой нэг асуулт байна. Удахгүй Хэнтийн нөхөн сонгууль болно. Танай нам оролцох нь тодорхой. Нэр дэвшигчийн талаар ярилцсан болов уу?

 

-Бид хуулийнхаа хүрээнд сонгууль оролцох хүсэлтээ СЕХ-нд илэрхийлсэн. Одоо сарын дараа нэр дэвшигчийг тодруулна. Хуулийн хугацаанаас өмнө ямар нэг таамаглал хэлэх эрт байна.

Н.Энх  

 

Shuud.mn
Сонин хачин
Шарав Байрсайхан:
зөв
2019-04-29
Дээд хууль:
Харин энэ залуу, МАХН л тэр хуулийг эсэргүүцэж, системийн өөрчлөлтийг углуургаар нь хэлж ярьж яваад байгаа юм биш үү
2019-04-29
Маш зөв сэдэв хөнджээ. Ер нь улс орны хагжил байшин барилгаахаа биш, хүмүүсийнх нь амьраын төвшингөөр нь үнэлэгддэг
2019-04-29
Serjee:
Энэ улс төрч ухаантны хэлж байгааг. УБ хот аль хэдийнэ замбараагүй, бохир утаатай, түгжрэлтэй болчихоод байхад юу яриад байгаа лоозонхүү вэ. 20 оны сонгууль дөхөж байгаам байхөө
2019-04-29
Зочин:
Амжилт шударга зөв хүнийг үг төрд зэвүүн санагдаж байдаг бололтой төрд луйварчид л байна
2019-04-28
Зочин:
100/ хувь дэмжиж бна залуус бид
2019-04-28
Иргэн:
ҮНЭН ШҮҮ ДЭМЖИЖ БНАА
2019-04-28
иргэн:
Сонгууль гэж солиорч байхаар АИХ-хуралдуулахын тѳлѳѳ тэмцэж Их Бага хуралтай ерѳнхийлѳгчийн засаглалтай болохын тѳлѳѳ тэмцээч.Тогтолцоо ийм байхад тѳрд гарсан нь хулгайч л болно.Намаас сонгогдсон ерѳнхий сайдын эрх хэмжээг нэмэгдүүлээд ард түмнээс сонгогдсон ерѳнхийлѳгчийг ямарч эрх мэдэлгүй болгох үндсэн хуулийг Лүндээ лүд боловсруулаад яваад байна.Лүндээ лүдийн эсрэг тэмцээч.
2019-04-28
Дээд хууль:
Харин энэ залуу, МАХН л тэр хуулийг эсэргүүцэж, системийн өөрчлөлтийг углуургаар нь хэлж ярьж яваад байгаа юм биш үү
Баттулга гээд хэлэх зориг байхгүй ха ха.
2019-04-28
Жинххэн улаан хамгаалагч гэдэг чинь нь Эрдэнэжамъан шүү дээ
2019-04-28