“Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

МУИС-ИЙН НОМЫН САНД
09.00 цагт “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнийн хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах; МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүний хамтын ажиллагааг дэмжих; инноваци, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, гарааны компанийн эрхзүйн асуудал зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019” (NUM IP day-2019)-ийг зохион байгуулна.
BLUE SKY ЗОЧИД БУУДАЛД
08:00 цагт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2018 оны үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шинжилгээ, 2019 оны төсвийн харьцуулсан тооцоо ба Ногдол ашиг" сэдэвт уулзалт Blue Sky зочид буудлын Топаз танхимд болно. Утас: 88648694
ХААИС-ийн "ХАТАН ТУУЛ" ТЕАТРТ
10.00 цагт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын инновацийн хөгжилд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд Оюутны инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан эхэлнэ. Утас:99287297
НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМД
10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод болгох ажлын хүрээнд "Ил тод худалдан авах ажиллагаа 2019" арга хэмжээ болно. Утас: 11325044
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТ
11:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Зам тээврийн салбараар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах" асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 70001286
ТУУШИН ЗОЧИД БУУДАЛД
11:00 цагт: "Холливуд Монголд" Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Фестивалийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 95745560, 99592669, 89111046
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11:00 цагт: Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийн талаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Ардчилсан намын гишүүд "МАНАН" дэглэмийн эсрэг нэгдэж намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийнэ.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Монгол Улсад иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн мэдээллийг нээлттэй болгохтой холбоотой асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД
15:00 цагт: ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон агентлаг, байгууллагын удирдлагууд оролцоно. Утас: 86003108, 88115446, 88100886
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ
15:00 цагт: Туркийн Хамтын Ажиллагаа Зохицуулах Агентлаг ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн Бүгд Найрамдах Турк улсад Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн дугуйланд суралцагч хүүхэд багачууд чин сэтгэлийн талархалаа илэрхийлэн бүтээлээрээ дамжуулан илэрхийлж “Баярлалаа... Турк орон” сэдвээр гар урлал, технологи, уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргаж байна... Утас: 99189454
КОРПОРЕЙТ КОНВЕШН ТӨВ
16:00 цагт: Математикийн улсын 55-р олимпиад нээлтээ хийнэ. 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн шилдэг багш, сурагчид өрсөлддөг олимпиадыг энэ жил улсын тэргүүний “Шинэ үе” сургуулийн хамт олон хүлээн авч Монголын Математикийн Олимпиадын хороотой хамтран зохион байгуулж байна. Утас: 99149253, 89152052
СЭТГЭГДЭЛ БИЧИХ