Индонезийн сонгуулийн хороонд ажилласан 272 ажилтан нас баржээ
2019-04-29

Индонез улсад энэ сарын 17-нд Ерөнхийлөгч болон парламентын сонгууль зэрэг зохион байгуулагдсан билээ. Индонез улс 260 сая хүн амтай ба эдгээрийн 193 сая нь сонгуулийн насных юм. Нийт иргэдийн 80 хувь нь саналаа өгч, иргэний үүргээ гүйцэтгэсэн байна. 

 

 

Тэгвэл сонгуулийн хороонд гэрээгээр ажиллаж байсан 272 ажилтан амиа алдсан талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

 

Ажилчид амиа алдсан нь "хэт их ачааллаас болсон" гэв. Албаныхан "Амиа алдагсад өдөр, шөнөгүй саналын хуудас тоолж, улмаар ажлын ачаалалд орсон. Шалгалтаар тэд эрүүл мэндийн үзлэгт огт хамрагдаж байгаагүй" гэж мэдэгджээ.

 

Мөн сонгуулийн байруудыг хамгаалж байсан 10 гаруй цагдаагийн ажилтан амиа алджээ.

 

Индонез даяар 800 мянга гаруй хэсгийн хороо нээгдсэн юм. Сонгуулийн Ерөнхий хороо хохирогчдын гэр бүлд нэг жилийн цалинг нь олгохоор болсон байна.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Жоко Видодо ялалт байгуулжээ. Гэхдээ сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 22-нд гарна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
260 сая бүз. Манайх хар машин сайн шүү
2019-05-05
1:
260 хүнтэй улсад 272 хүн нас барсан бол тэр илүү яваад байгаа 12 хүн аль улсаас аялж явсан юм бол???????????????????????
2019-05-02
samdan azjargal:
bichij bgaa uymandaa anhaaraach ee
2019-04-30
Zochin:
Ene arai l hudlaa orchuuljee. 260 hun amtai 270 ni uhsen geed l nul aldaa.
2019-04-30
ойлгосонгүй ээ
2019-04-29
Зочин:
үхдэг үхдэг гэхэд 270 арай ихүү
2019-04-29
zochin:
Shine neelt hiisen tul Delgercecegt doktor col olgoj gavyat setguulch bolgovol taarna.
2019-04-29
иргэн:
Дэгсдүүлдэг Дэлгэрцэцэг 260 хүн амтай, 272 нь нас барсан л гэж байна.
2019-04-29
Зочин:
260хан хүнтэй улс юм уу?
2019-04-29