Сонсголонгийн гүүрэн дээр таван машин мөргөлдөж, долоон хүн гэмтжээ
2019-04-29

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.27-2019.04.28/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 512 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Нийт дуудлага мэдээллийн 13 нь хүн гэмтсэн, 16 нь эд материалын хохиролтой осол байсан бол 110 осол, хэргийн дуудлагыг даатгалын байууллагаар шийдвэрлүүлсэн байна.

 

Амралтын өдрүүдэд бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж бэртсэн ба 2 болон түүнээс дээш хүн гэмтсэн 5 зам тээврийн осол бүртгэгджээ.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

2019.04.27-ны өдрийн 17.30 минутанд ХУД-ийн дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэд ГССҮТ-д үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдэж, хүнд гэмтсэн тохиолдол гараагүй ч ихээхэн хэмжээний эд материалын хохиролтой осол болсон байна. 

 

Урьдчилсан байдлаар тухайн Sinotruk маркын автомашины  жолооч "Тоормос ажиллагаагүй болсон" гэх мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байна

 

Мөн 2019.04.28-ны өдөр 20 цагийн орчим ЧД-ийн нутаг Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослуудад тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Бүртгэгдсэн нийт ослын 7 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 21 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

 

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ygad meddeggui gej?
2019-04-29
ЗОЧИН:
"шууд" сар өдөрөө мэддэггүй юм уу
2019-04-29
зочин:
ygad meddeggui gej?