Испанийн парламентын сонгуульд эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа
2019-04-29

Испани улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч  "Социалист" нийт сонгогчдын дийлэнхийн саналыг авч, ялалт байгуулаад буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Сонгуулийн дүн эрх баригчдад нааштай гарсан ч эрх мэдлээ хадгалахын тулд эхний ээлжинд жижиг намуудыг өөртөө нэгтгэж, Эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай болоод байна. 

 

Испанид улс төрийн хямрал болж, парламентад таван нам эрх барих болсон юм. 

 

Ерөнхий сайд Педро Санчезийн "Социалист" нам 350 суудалтай Конгрессоос 123 суудал авсан бол "United We Can" нам 43 суудал авчээ.

 

Тус намын лидерүүд урьдчилсан дүнгийн дараа хэвлэлийн хурал хийж, Эрх баригчидтай гар барьж, эвсэл байгуулах санал гаргасан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин