Байшин шатаж, хоёр хүн галд өртөж нас баржээ
2019-04-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн “Овоот”-ын 4 дүгээр гудамжны 5 тоот Иргэн А-ийн 4х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 2019.04.27-ны өдрийн 19:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 20:00 цагт очиж, 53 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт Хэрлэн сумын харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/, Баяндун сумын харьяат иргэн Э /37 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ

Shuud.mn
Сонин хачин