МАН: АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон уу?
-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг. Хэрвээ дараагийн хүн томилогдвол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог. Хуулиараа АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга н.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжсэн.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар шатанд явж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэг ажиллаж байна. Процедурын асуудал явагдаж байна. Удахгүй тавдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн баригдана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ