Б.Ганхуяг: Улаанбаатарын утааг 50-60 хувиар бууруулна
2019-04-29

Засгийн газрын шийдвэрээр ирэх тавдугаар сараас эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй. Нүүрсний оронд 05 дугаар сарын 15-наас эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг иргэдийг хэрэглээнд хүргэх юм. Энэ ажлын бэлтгэл 90 орчим хувьтай явагдаж байгааг Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ.

 

 

“Тавантолгой түлш” компани жилд 800 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Энэ түлшийг хэрэглэснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувиар бууруулна гэдгийг Б.Ганхуяг баталж байна. Тэрбээр “Тавантолгойн түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулашгүй чанартай, хатуу кокожсон түлш. Утаа маш бага гарна. Эхний 10-15 минут утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Дээр нь хүний биед хоргүйг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон” гэж ярилаа.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ariunsuld:
bolooshde eh orniihoo toloo eco boliildo
2019-04-29
Ogt utaagui gez shan burz bn
2019-04-29