МАН УИХ-ын нөхөн сонгуульд оролцоно

17:10 цаг:
МАН-ын IV бага хурал өндөрлөлөө. Бага хурлаар Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт МАН оролцох саналаа нэгтгэв. Мөн УИХ-ын нөхөн сонгууль нэр дэвшүүлэх дүрмийг баталж, Удирдах зөвлөлийн тайланг сонслоо.
МАН маргааш УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох материалаа хүргүүлнэ.
МАН-ын бага хурал болж байна
15:30 цаг:
МАН-ын бага хурлын IV дүгээр хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх бага хурлыг нээлээ. Бага хурлын гишүүд 66.5 хувийн ирцтэй эхлэв. Хурлын эхэнд МАН-ын бага хурлын гишүүн Ц.Дашдорж агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлэв.
Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, Говь-Алтай аймгийн АЭХ-ны дэд дарга н.Хишигжаргалыг орлогчоор сонгов. Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргах, нэр дэвшүүлэх журмыг батлах, Удирдах зөвлөлийн тайланг сонсох юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын 62 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласантай холбогдуулан Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын нэгнээс өмнө сонгуульд оролцохоо СЕХ-нд илэрхийлэх заалттай МАН энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс МАН-ын бага хурлын дөрөвдүгээр хуралдаанаас улс төрийн сонгуульд оролцох саналыг дэмжиж өгөхийг гишүүд та бүхнийг баталж өгөхийг хүсч байна гэлээ.
Дараагаар нь УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх журмыг танилцуулснаар бага хурлын хуралдаан хаалттай үргэлжлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ