Шри Ланкт гивлүүр, нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглолоо

Шри Ланк улсад гарсан цуврал халдлагатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн иргэд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гивлүүр болон нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч Майтрипала Сирисена халдлагатай холбоотой этгээдийг илрүүлэх, хохирогчдын тоог нарийвчлан гаргахын тулд уг шийдвэрийг гаргасан гэнэ.
Шри Ланк нийт 21 сая хүн амтай ба 10 хувь нь исламын шашин шүтдэг юм. Исламын шашинтай эмэгтэйчүүд байнга гивлүүр зүүдэг юм.
Исламын шашинтнууд Улаан өндөгний баяраар христийн шашинтнууд болон гадаадын иргэдийг чиглэсэн халдлага үйлдсэн билээ.
Халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд буй юм. Есөн амиа золиослогч нийт найман томоохон дэлбэрэлт зохион байгуулж, 250 хүнийг хөнөөж, 500 гаруй хүнийг хөнөөсөн билээ.
Халдлагатай холбоотой 140 орчим этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ