Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2019-04-30

Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

 

 

Бaруун аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй

 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногийн эхээр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

 

Энэ сард ихэнх нутгаар ОЖД-н орчим хур тунадас орох төлөвтэй 

 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гурав дугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.  

 

Төвийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 0-8 градус, бусад хэсгээр 9-14 градус дулаан буюу Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй

 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй.

 

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Төв аймгийн хойд хэсгээр, Сэлэнгэ, Булганы ихэнх нутгаар ОЖД-с бага зэрэг ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй

 

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

 

Энэ үеүдэд салхи зарим газраар 9-14 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. 

 

Зүүн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 8-14 градус дулаан байх ба Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй

 

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр 25-30 градус хүрч дулаарах төлөвтэй.

 

Энэ сард Хэнтийн хойд хэсгээр ОЖД-с бага зэрэг ахиу, Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй

 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн аймгуудын нутаг. Агaaрын темперaтурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 14-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан буюу ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

 

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

 

Энэ сард Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй

 

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

 

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 15-17 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

Shuud.mn
Сонин хачин