Б.Жавхлан: Эдийн засгийн дүр зургаа сууриар нь яримаар байна
2019-04-30 10:48

11:50: цаг:

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Үндсэн чиглэлийн биелэлтийг харж байхад жил бүр ярьдаг зүйлээ хараад байна. 2018, 2019 онд ажилгүйдэл ямар хэмжээгээр буурсан бэ? Ажилтай хүн өнөөдөр яг үнэндээ байхгүй байна. Гэмт хэргийн тоо дэлхийд байхгүй өндөр байна. Өдөр бүр хүн үхэж, гэмт хэргийн золиос болж байна. байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын биелэлт 68 хувьтай гэж үнэн үү? Агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээний үр дүн байгаа юу?

 

Сангийн дэд сайд З.Булгантуяа:

 

-Ажилгүйдлын хэмжээ 2018 онд 7.8 хувьтай, дөрөвдүгээр улиралд 6.7 хувь болж буурсан. 

 

ҮСХ-ны газрын дарга н.Ариунзаяа:

 

2018 онд 36.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн. Дээрэм, хулгай, залилангийн гэмт хэрэг өссөн. Ядуурал 29.6 хувьтай байгаа. Ядуурлын судалгаа өрхийн хэрэглээн дээр суурилдаг. Өрхийн орлого зарлага өссөн үзүүлэлттэй байгаа. 

 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тавдугаар сарын 30-наас түүхий нүүрс нийслэлд оруулж ирэхийг хориглосон. "Тавантолгой" компани дээр түшиглэн коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Эдийн засгийн үндсэн чиглэл гэхээр эдийн засгийн дүр зургаа сууриар нь яримаар байна. Эдийн засгийн дархлаа ямар байгаа, макро түвшинд ямар өөрчлөлт хийх ёстой талаар ярих хэрэгтэй. Үндсэн чиглэл дотор эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг шийдэхийн тулд ямар агуулга орсон бэ? Төлбөрийн тэнцлээ яаж харж байна вэ? Энэ талаар өөрчлөлт орсон уу? Сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа төлбөрийн тэнцлийг өөрсдөө гаргадаг бол гэж Сангийн яаманд санал тавиад байгаа. 

 

УИХ-ын гишүүн З.Булгантуяа:

 

-Таван салбараар үндсэн чиглэлийг хуваасан байгаа. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого руу орж байгаа. 2018 онд махны экспорт өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Эдийн засаг уул уурхайн салбараас хараат байгаа нь үнэн. 

 

2018 онд маш том том мега төсөл оруулсан байсан. Мөн хууль эрхзүйн талаасаа гарах шийдвэр удааширдаг. Үүнээс эдийн засгийн бодлогыг дэмжих салбар урагшлахгүй байгаа. Гэтэл мега төсөл явахгүй байгаагаас гацалт гараад эхэлсэн.  Том том төслүүд дээр санхүүжилт дутуу батлагддаг.

 

 

Үндсэн чиглэлийн биелэлт 64,8 хувьтай гарчээ 

11:00 цаг:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв. Үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувьтай гарчээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Н.Эн

Shuud.mn
Сонин хачин