Үерээр 31 хүн амиа алдаж, 13 хүн сураггүй болжээ
2019-04-30

Индонезийн нийслэл Жакарта болон Бенгкулу мужид олон өдөр аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлээд байна. 

 

 

"Мөн зарим бүс нутагт хөрсний нуралт үүсч, аж ахуй нэгж болон иргэдэд их хэмжээний хохирол учруулаад буй" талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав. 

 

Үерээр долоон сургууль, 184 хувийн байшин, 12 үйлдвэр үйлчилгээний зориулалттай үйлдвэр, 28 томоохон байгууламж сүйджээ. 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 31-д хүрчээ. Үерийн үеэр барилгын засвар үйлчилгээ хийж байсан ажилчид сураггүй болсон гэнэ. Албан бус тоогоор 13 хүн сураггүй болжээ.

 

Аврагчид болон сайн дурынхан өнөөг хүртэл сураггүй бологсдыг эрэн хайсаар байна. Мөн гамшгийн бүсээс өчигдрийн байдлаар 12 мянган иргэнийг нүүлгэн шижлүүлж, хорогдох байр руу хүргэжээ.  Бенгкулу мужийн баруун хэсэг тэр чигтээ цахилгаан болон цэвэр ус тасарсан гэнэ. Тус улсын эрх баригчид байгалийн гамшгаар орон гэрээ алдсан иргэдэд тусламж үзүүлэхийг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудаас тусламж хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин