Нөхөн сонгуульд У.Хүрэлсүх нарын нэр яригдаж байна

img

Улс төрийн намууд өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуулд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж байна. МАН-ын хүсэлт болон холбогдох бичиг баримтыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн сонгуулийн байгууллагад хүлээлгэн өглөө. Тус нам өчигдөр IV бага хурлаа хийж, Хэнтий аймагт 42 дугаар тойрогт болон нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Харин нөхөн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МУГЖ Г.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна.

 

 

Нам эвслүүд ирэх 5-р сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаатай юм.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүрэлсүхээ ороод хэрэггүй ээ. Энэ олон МАН бхад сонгохгүй. Энхбаяр сонгогдоно оо. Дээр нь Миеэ шиг болоод одоо явж бгаа боддого шийдвэр чинь зогсоно.
2019-04-30