10 сая хүн амтай Жакарта хотыг нүүлгэн шилжүүлнэ
2019-04-30

Индонез улсын Үндэсний хөгжлийн сайд Банбан Броджонегоро хэвлэлийнхэнд "Нийслэл Жакарта хотыг нүүлгэхээр төлөвлөж байна" гэж мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.

 

 

Нийслэл Жакарта хотыг яаралтай нүүлгэн шилжүүлэхгүй бол байгалийн хүчний улмаас живэх эрсдэлтэй байгаа гэнэ.

 

Сайд "Жакарта хотыг нэн даруй Жава арлаас нүүлгэх хэрэгтэй. Нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэх саналыг Ерөнхийлөгч Жоко Видодо дэмжиж байгаа" гэж мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэлээ.

 

Хэдий уг саналыг Ерөнхийлөгч дэмжсэн ч Засгийн газар албан ёсны тайлбар шийдвэр гаргаагүй байна.

 

Хэрвээ уг санал Засгийн газрын хэмжээнд дэмжигдэх юм бол Жакарта хотыг нүүлгэн шилжүүлэх ажил хамгийн багадаа 7-10 жил шаардлагатай гэнэ. Жакарта хот 10 сая оршин суугчтай ба дагуул хотуудыг нийлүүлбэл ойролцоогоор 30 сая хүн амтай болно.

 

Шинэ нийслэл хот Индонезийн бүлэг арлуулын зүүн хэсэгт байгуулахаар төлөвлөжээ. Шинэ хотыг бүтээн байгуулахад хамгийн 30-33 тэрбум ам.доллар шаардлагатай аж.

 

Индонез улсад саяхан Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдсан билээ. Өнөөгийн төрийн тэргүүн Жоко Видодо улиран сонгогдор нь тодорхой болоод байгаа. "Сонгуулийн эцсийн дүн ирэх сарын 22-нд гарна" гэж Сонгуулийн хорооноос зарлажээ. 

 

"Ирэх 2050 он гэхэд Жакарта хотын 95 хувь нь живнэ” гэж Бандунг Технологийн Иститутийн Жакартагийн газраас мэдэгдсэн билээ. 

 

Хойд Жакарта 10 жилийн турш 2,5 м-ээс доошилж, зарим хэсэгт нь 25 см-ээр суусан байна. Энэ нь далайн эргийн дэлхийн томоохон хотуудын дундажаас хоёр дахин их юм. Жакарта жилд дунджаар 1-15 см доошилж, бараг тэн хагас нь одоо далайн түвшнээс доогуур байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин