Бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгтэнд 13 жилийн ял оноожээ
2019-04-30

Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.

 

Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна.     

 

Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй, дагаж явахгүй байх талаар хүүхдэдээ хэлж сануулах, гэрт нь аль болох хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж, энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн ”Увс нам бус телевиз”-д мэдээлэл сэрэмжлүүлгийг өгчээ. Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Huchin hiisen amitand shuud tsaaz uguh heregtei sh dee yun 13han jil
2019-05-01
зочин:
Сэлэнгэ аймагт бүр13 настай хоёр охиныг машиндаа хуурч суулган гэртээ авчраад ундаанд эм хийж уулгаад зоориндоо хийж түгжээд байлдааны жинхэнэ сумтай гар буу тулгаж хүчиндээд 7 хоног зоориндоо цоожилж хорьж хүчиндсэн аймаар хэрэг болсон гэсэн.Тэр хүн нь овог нэрээ сольчихсон урьд нь бараг 7 удаа шорон оронгоор явчихсан Зоригоогийн Хишигцолмон байснаа Түмтийн Батцэрэн гэж нэрээ сольсон гэнүү тийм аймар хүн байсан гэсэн одоо бүр мэдрэл муутай хүн болж жүжиглээд шоронгоос гархаар хахууль амласан хүн байгаа гэсэн аймар байгаа биз.
2019-05-01
Зочин:
Энэ мал адгуус, араатан амьтдаас дор хүн сүгнүүдэд чанга хатуу ял оноогооч ээ. Амьтад хүртэл охин үр төлийг үнэрлэж үзээд л насанд хүрсэн эсэхийг нь мэддэг байтал хүн гэж байгаа эдгээр адгууснаас доош төрөлтөнгүүд бидний дунд амьдарч үр хүүхдийг бузарлаж байгааг яаж тэсэх вэ? Эдний төрөл нэгтнүүд хэнийг ч хэзээ ч хайрлаж чадахгүй тэднийг урьдчилан мэдэж, чөтгөр шулмын орон руу нь илгээвэл таарна.
2019-05-01
Ял бага бн 25 жил хорих хэрэгтэй 5 сая төг ний төлөө 8 жил авсан эмэгтэйчүүд их бдг шүү монголын хууль их тэнэг ер нь. Хуулиа боловсруулж чадах чадварлаг боловсон хүчин бдаггүйн бол гадныхны хуулийг судлаач
2019-04-30
zochin:
yun baga yl ogoo we.dor hayj 20 jil bmar ym.awilga ogchdee
2019-04-30